Anu.mn
Google хуучирсан компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн системийг гаргалаа

Google хуучирсан компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн системийг гаргалаа

Mon Jul 18 2022
Google хуучирсан компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн системийг гаргалаа

Google-ийн үйлдлийн систем болох ChromeOS Flex-ийн үнэгүй хувилбарыг татаж авах боломжтой боллоо. Энэ нь Cloud дээр ажилладаг бөгөөд хуучирсан Windows болон Mac компьютеруудад хоёр дахь амьдрал өгөх зорилготой юм. Энэ талаар MC.Today нийтэлжээ.

2022 оны 2-р сард тус технологийн компани, хэрэглэгчийн компьютерийн хэрэглээг хялбаршуулж, үнэгүй татаж авах боломжтой ChromeOS Flex үйлдлийн системийг зарласан бөгөөд одоо туршилт хийж, хэрэглэгчийн санал хүсэлт дээр үндэслэн сайжруулалт хийн эцсийн хувилбарыг гаргаад байна.

Chrome OS Flex гэж юу вэ?
Энэхүү систем нь Cloud дээр суурилсан ба USB-ээр дамжуулан хуучин компьютерт суулгахад хялбар бөгөөд арын шинэчлэлтүүд нь удаашралаас сэргийлдэг, мөн "аюултай програм", "malware ба ransomware" болон "ажилтны алдаа" зэргээс хамгаалж, бусад төхөөрөмжөөс 19% бага эрчим хүч зарцуулдаг гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Google компани, хуучирсан Windows болон Mac компьютеруудыг хоёр дахь амьдралтай болгох замаар цахим хог хаягдлыг бууруулах энэхүү үйлдлийн системийн үүргийг онцлон тэмдэглэжээ.

Өнөөдрийг хүртэл тус компани нь Apple, Acer, Dell, Microsoft, Minisforum, Zotac эсвэл Advantech гэх мэт брэндүүдэд ChromeOS Flex-тэй нийцэх 295 төхөөрөмжийг баталгаажуулаад байгаа бөгөөд ямар ч компьютер дээр үйлдлийн систем суулгахад аливаа саад учрахгүй гэсэн байна.

Хэрхэн суулгах вэ?
Компаниудын хувьд, тусдаа татаж авах хуудастай байдаг. Үүн дээрээ компанийн мэдээлэл, ажилчдын тоо, утасны дугаарыг зааж өгөх ёстой.

Энгийн хэрэглэгчдийн хувьд Chromebook хэрэглүүрийг Chrome хөтчөөс татаж аваад USB флаш диск рүү зааврын дагуу хуулна.

Төхөөрөмжийн доод үзүүлэлт, шаардлага:
- Intel эсвэл AMD x86-64-битийн нийцтэй төхөөрөмж;
- RAM: 4 ГБ;
- дотоод санах ой: 16 ГБ;
- BIOS: администраторын бүрэн хандалт. Хэрэв танд асуудал тулгарвал та Chrome OS Flex USB суулгацаас ачаалж, BIOS-д зарим өөрчлөлт хийх шаардлагатай болно;
- процессор ба график. 2010 оноос өмнө гарсан бүрэлдэхүүн хэсгүүд нь асуудал үүсгэж болзошгүй. Intel GMA 500, 600, 3600, 3650 график төхөөрөмж нь Chrome OS Flex-ийн гүйцэтгэлийн стандартыг хангахгүй болно.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн