Google, Калифорни болон Флоридад 32 сая шумуул тавихаар төлөвлөж байна

Google-ийн толгой компани Alphabet-ийн дэмжлэгтэй төсөл, АНУ-ын Калифорни болон Флорида мужуудад 32 сая шумуул гаргах холбооны зөвшөөрөл авахад бэлэн болжээ. Энэхүү төсөл нь хүний амь насанд аюултай вирус тараадаг бусад төрлийн шумуулын тоо толгойг бууруулах зорилготой юм.
Учир нь шумуул жил бүр дэлхий даяар, бусад бүх амьтнаас илүү, олон хүний үхэлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. АНУ-д л гэхэд West Nile Virus-ийн улмаас жилд ойролцоогоор 120 хүн нас бардаг байна.
Баруун Нилийн вирус нь, шумуулаар дамжин халдварладаг бөгөөд ихэнх хүмүүст хөнгөн хэлбэрээр илэрдэг ч, өндөр настай болон дархлаа султай хүмүүст тархи, мэдрэлийн тогтолцооны ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй байдаг.
Өмнө нь хийгдэж байсан ийм туршилтууд:
-Verily компанийн албан сайт (Alphabet-ийн охин компани) 2017 онд Калифорнид нэг сая орчим ариутгасан шумуул гаргаж байсан.
-Мөн 2022 онд Британийн Oxitec компани Флорида Кийс аралд ижил төстэй туршилт хийсэн бөгөөд үр дүнтэй гэж үнэлэгджээ.
Энэхүү төсөл нь Aedes aegypti хэмээх шумуулын тоо толгойг бууруулах зорилготой байгаа бөгөөд энэ зүйл нь АНУ-ын уугуул шумуул биш, Dengue Fever, Zika Virus Disease, Yellow Fever, Chikungunya зэрэг аюултай өвчнүүдийг тараадаг:
Энэ арга хэрхэн ажилладаг вэ?
Төслийн хүрээнд зөвхөн эр шумуулыг байгальд гаргах бөгөөд эдгээр эр шумуул нь хүнийг хаздаггүй. Харин Wolbachia хэмээх бактерийг агуулдаг. Wolbachia-тэй эр шумуул, эм шумуултай нийлсний дараа гарсан өндөг нь хөгжиж чаддаггүй. Ингэснээр дараагийн үеийн шумуул төрөхгүй бөгөөд популяци аажмаар буурдаг байна.
Төслийн зорилго нь шумуулыг бүрэн устгах биш, харин өвчин тараах хэмжээг доогуур түвшинд хүргэх юм.
Энэ арга хэмжээ байгаль орчинд нөлөөлөх эсэх асуудал эрдэмтэд болон олон нийтийн дунд маргаан үүсгэж байна.
Шумуул нь, олон төрлийн шувуу, загас, шавжны хоол болдог, зарим ургамлын тоос хүртээлтэд оролцдог, экосистемийн нэг хэсэг юм.
Гэвч төслийн судлаачид Aedes aegypti нь, АНУ-ын уугуул зүйл биш бөгөөд хотын экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж үзэж байна. Тэдний тайлбарласнаар гол зорилго нь, экосистемийг уг шумуул нэвтрэхээс өмнөх байдалд ойртуулах ажээ.
Харин, Tim Burchett энэхүү санаачилгыг шүүмжилж: "Google яагаад 32 сая шумуултай байх ёстой гэж? Урьд нь байгальд нутагшуулсан гаднын зүйлүүдээс ямар сургамж авсан юм бэ?" гэж анхааруулан мэдэгджээ.
Нөгөө талаас эрдэмтэд, дэлхийн дулааралтай холбоотойгоор халуун бүсийн шумуулууд улам хойд зүгт тархаж, өвчин дамжуулах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Эрдэмтэн Lisa Cooper, "Шумуулууд уур амьсгалын өөрчлөлтийн хурдтай зэрэгцэн хувьсан өөрчлөгдөж чаддаг болохыг бид тогтоосон. Энэ нь ирээдүйн өвчний эрсдэл бидний төсөөлж байгаагаас өндөр байж болохыг харуулж байна" гэжээ.
Гэхдээ одоогоор, шумуул гаргах яг тодорхой огноо зарлагдаагүй, Холбооны зөвшөөрөл нь хүлээгдэж байгаа аж.
Ирээдүйд энэ аргыг Aedes albopictus буюу Азийн бар шумуул зэрэг бусад зүйлд хэрэглэхээр судалж байна.
Энэ төсөл амжилттай хэрэгжвэл денге, Зика зэрэг аюултай өвчний тархалтыг бууруулах шинэ арга болох боломжтой ч, байгаль орчинд урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх талаар маргаан үргэлжилсээр байгаа юм.








