Anu.mn
Google, гар утсанд зориулсан инээх, уйлах, унгах чимээг ярилцагчдаа илгээх боломжтой аудио ...

Google, гар утсанд зориулсан инээх, уйлах, унгах чимээг ярилцагчдаа илгээх боломжтой аудио эможи гаргалаа

Fri May 03 2024
Google, гар утсанд зориулсан инээх, уйлах, унгах чимээг ярилцагчдаа илгээх боломжтой аудио эможи гаргалаа

Google-ээс, Google Phone програмын хэрэглэгчид ашиглах боломжтой, алга таших, уйлах, инээх зэрэг зургаан дуу чимээ бүхий аудио эможи гаргасан талаар Mashable мэдээлэв.

Гар утсаар ярилцах үедээ, хэрэглэгч алга таших, уйлах, инээх, болон үдэшлэгийн дуу чимээ, бөмбөр цохих, унгах зэрэг өөр өөр дуу чимээг илэрхийлэх зургаан тэмдэгтийн аль нэгийг нь сонгон ашиглах боломжтой.

Ярилцагчид хоёулаа, тухайн илгээсэн "аудио эможи"-гоо сонсож, утасны дэлгэцэн дээр нь богино хэмжээний хөдөлгөөнт дүрс гарч ирдэг байна.

Google одоохондоо, энэ функцээ албан ёсоор зарлаагүй байгаа ч, эможийн дүрсний зургууд олон нийтийн сүлжээгээр аль хэдийн тархаж эхэлсэн бөгөөд Google-ийн албан бус мэдээллээр, ярилцагчийг бухимдуулахгүйн тулд энэхүү дуут эможиг ашиглах үед, хэдэн секундын пауза авдаг гэжээ.

Мөн, энэ функцийг идэвхгүй болгох боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлд нэмэгдсэн