Anu.mn
Google, гар утасныхаа камерыг чиглүүлснээр тухайн объектын талаар мэдээлэл авах боломжтой ...

Google, гар утасныхаа камерыг чиглүүлснээр тухайн объектын талаар мэдээлэл авах боломжтой хайлтын шинэ функцүүдийг танилцуулав

Mon Jan 22 2024
Google, гар утасныхаа камерыг чиглүүлснээр тухайн объектын талаар  мэдээлэл авах боломжтой хайлтын шинэ функцүүдийг танилцуулав

Google интернет хайлтыг "илүү үр дүнтэй, ашигтай" болгох, хиймэл оюун ухааны хоёр шинэ функц гаргаснаа зарлалаа гэж CNN мэдээллээ.

Хэрэглэгчид, Android утасны сонгогдсон загварууд дээр Google-д хандах боломжтой болохын зэрэгцээ, уг функцийг ашиглахдаа зураг, видеон дээрх объект, мөн текстийн хэрэгтэй хэсгийг дугуйлж, доогуур нь зурж, тодруулснаар тэдгээрийн талаар нэмэлт мэдээлэл авах, төвөгтэй, нарийвчилсан асуултуудыг боловсруулах боломжтой болно гэж Zakon мэдээлэв.

Тус компани өнгөрсөн жилээс эхлэн, ChatGPT гэх мэт чатботуудын технологид тулгуурласан хиймэл оюун ухааны хайлтуудыг илүү хувийн хэрэглээний, ойлгомжтой болгохын тулд шинэ хэрэгслүүдийг туршиж байгаагаа мэдэгдэж байсан.

Google энэ функцийнхээ талаар,Samsung Unpacked арга хэмжээний үеэр анх зарласан бөгөөд энэ сарын сүүлээр худалдаанд гарах Galaxy S24 ухаалаг гар утасны цувралд, мөн Pixel 8 болон Pixel 8 Pro зэрэг хэд хэдэн өндөр чанартай Android ухаалаг гар утсанд ашиглагдах болно гэж мэдэгдэв.

Функц "Circle to Search" нь, Андройд хэрэглэгчдэд харж буй зүйлийнхээ талаар илүү ихийг мэдэхийн тулд зураг, видео, текстийг дугуйлах, товших, тодруулах, бичих боломжийг олгоно.

Мөн гар утасныхаа камерыг чиглүүлж, эсвэл зураг татаж, скриншот хийж, Google апп-аар дамжуулан асуулт асууж мэдээлэл авах боломжтой болно. Жишээ нь, худалдаанд гарсан шинэ тоглоомтой танилцах, түүнийг хэрхэн тоглодог талаар асуух гэх мэт.

Тус компани, хиймэл оюун ухааныг ашигласан хайлтын боломжуудын багахан хэсгийг нээлээ, цаашид энэ чиглэлийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ, "Бид боломжтой зүйлийнхээ дөнгөж өнгөн хэсэгт хүрсэн нь энэ" гэж мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн