Галт зэвсэг эзэмшигчидийн тоогоор дэлхийн рекорд: Америкчууд машинаасаа илүү олон буутай
Mon Jun 06 2022
Олон америкчууд зэвсэгтэй байх эрхийг зөв зүйл гэж үздэг бөгөөд бууг өөрийн мөн чанар, хувийн эрх чөлөөний түлхүүр гэж үздэг. Нэг хэсэг нь зэвсгийг өөрийгөө хамгаалах, ан хийх, спортоор хичээллэх зорилгоор эзэмшдэг бол зарим нь буу зэвсэг, түүнтэй холбоотой сул хууль дүрмийг хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлнэ гэж үздэг. Галт зэвсэгтэй холбоотой эмгэнэлт явдал ар араасаа гарч байгаа энэ үе нь, айдас болгоомжлол үүсгэж дээрх байр суурийг батлахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа талаар CNN мэдээлэв.
Тйимээс судалгааны төвүүд болон академик судлаачдын санал асуулгын мэдээлэлд итгэж болохооргүй байгаа нь тэдний судалгааны тоон үзүүлэлтүүд зөрж, зарим талаараа ялгаатай байдаг. Гэсэн хэдий ч, зарим нэг ерөнхий чиг хандлагууд нь ижил байдаг.
АНУ-ын буу эзэмшлийн талаархи ойлголт нь галт зэвсгийн тухай хуулийн (эсвэл огт эзэмшдэггүй) тухай маргааныг шийдвэрлэхэд тусална. Гэхдээ зэвсгийн борлуулалтын тодорхой өгөдлийн сан байдаггүй тул үнэн зөв мэдээлэл гаргахад бэрхшээл учирдаг байна.
АНУ-д хэн буу эзэмшдэг талаар явуулсан санал асуулгын үр дүн:
Буу эзэмшигчдийн дунд цагаан эрчүүд хамгийн өндөр хувьтай байна
Pew Research Center-ийн 2017 оны судалгаагаар насанд хүрсэн 10 хүн тутмын гурав нь нэр дээрээ буу эзэмшдэг, харин 10 хүн тутмын дөрөв нь гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь буутай гэж хариулсан бөгөөд ерөнхийдөө буу эзэмшигчидийн ихэнхи нь цагаан арьстай эрэгтэй хүмүүс, мөн дийлэнхи нь хөдөө орон нутагт амьдардаг, тэдний дунд Бүгд найрамдах намын харъяалалтай гэсэн олон хүмүүс байна гэсэн судалгаа гарсан ажээ.
Pew-ийн санал асуулгаар цагаан арьстнуудын 48 орчим хувь нь буутай гэж хариулсан бол, Цагаан арьст эмэгтэйчүүдийн 24%, цагаан бус эрчүүдийн 24% нь буутай гэж хариулжээ. Өнгөт арьст эмэгтэйчүүд хамгийн бага буу эзэмшдэг нь 16% байгаагаас харагдав. Мөн Бүгд найрамдах нам эсвэл Бүгд найрамдах намыг дэмжигч гэж өөрсдийгөө тодорхойлсон насанд хүрэгчдийн 44 орчим хувь нь өөрсдийгөө буутай гэсэн бол Ардчилсан эсвэл Ардчилсан намын дэмжигч гэж тодорхойлсон хүмүүсийн дөнгөж 20 хувь нь буутай гэж мэдэгджээ.
Мөн судалгаанд хүний амьдарч буй байршил ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг Pew-ийн судалгаа харуулав. Хөдөөгийн оршин суугчдын 46% нь буутай гэж хариулсан бол хотын захын оршин суугчдын 28%, хотын оршин суугчдын 19% нь буутай гэж хариулжээ. АНУ-ын зүүн хойд мужид буу эзэмшлийн түвшин хамгийн бага буюу 16% байдаг бол Өмнөд, Баруун Дундад, Барууны хүмүүсийн гуравны нэг нь биечлэн буу эзэмшдэг гэж мэдээлсэн байна.
АНУ-д иргэдээсээ илүү олон тооны буу байдаг.
Швейцарийн буу зэвсгийн хэрэглээний төвийн судалгаагаар АНУ-д 393 сая орчим хувийн эзэмшлийн галт зэвсэг байна, өөрөөр хэлбэл нас харгалзахгүйгээр 100 америк хүн тутамд 120 буу ногдож байна. Энэ нь дэлхийн аль ч улстай харьцуулшгүй өндөр үзүүлэлт бөгөөд судалгаанд хамрагдсан бусад улсаас хоёр дахин илүү зэвсэг эзэмшдэг болохыг харуулсан ажээ. Үүний зэрэгцээ АНУ-д 2019 оны мэдээллээр 278 сая автомашин байсан нь буу зэвсгийн тооноосоо цөөхөн байгаа юм. Гэхдээ, эдгээр зэвсгийн ихэнхийг цөөн хүмүүс эзэмшдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Жишээлбэл, Харвард болон Зүүн хойд их сургуулийн судлаачдын 2017 онд хэвлэсэн тайланг авч үзье. Судлаачид, АНУ-д 265 сая хувийн эзэмшлийн галт зэвсгийн тал орчим хувийг АНУ-ын насанд хүрсэн хүмүүсийн 3% эзэмшдэг гэж тооцоолжээ. Буу эзэмшигчдийн тал орчим хувь нь нэг эсвэл хоёр буу эзэмшдэг, буу эзэмшигчдийн 8% нь 10 ба түүнээс дээш буу эзэмшдэг гэж тайландаа дурдсан бөгөөд энэ нь АНУ-ын нийт бууны 40 орчим хувийг эзэлж байна.Үүнийг батлах өөр нэг дүгнэлт бол, 1970-аад оноос хойш буу эзэмшигчдийн тоо бага зэрэг буурсан, гэтэл улсын хэмжээнд явуулсан судалгаагаар галт зэвсгийн худалдан авалт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгааг Холбооны мөрдөх товчооны шалгалт харуулсан байдаг. Энэ нь АНУ-д буу эзэмшигчдийн эзлэх хувь буурч байгаа ч, буу эзэмшдэг хүмүүс илүү ихээр худалдан авах болсныг харуулж байгаа юм.
Ихэнх буу эзэмшигчид бууг өөрийгөө хамгаалах зорилготой эзэмшдэг гэж хэлдэг.
Хүмүүс янз бүрийн зориулалтаар буу эзэмшдэг бөгөөд ихэнх буу эзэмшигчид нэгээс олон шалтгаанаар буу эзэмшдэг гэж хэлдэг.
Эх сурвалж:
www.forumdaily.com/en/mirovoj-antirekord-vladeniya-oruzhiem-u-amerikancev-bolshe-pistoletov-chem-avtomobilej/








