September
7
2025
Anu.mn
Мэдээ
Гайхалтай өндөр IQ-тай Чикагогийн 4 настай хүү, дэлхийн ухаантнуудын клубт элсэв
Гайхалтай өндөр IQ-тай Чикагогийн 4 настай хүү, дэлхийн ухаантнуудын клубт элсэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гайхалтай өндөр IQ-тай Чикагогийн 4 настай хүү, дэлхийн ухаантнуудын клубт элсэв
Photo: ru.freepik.com

Вернон Хиллсийн 4 настай хүү, дэлхийн хамгийн нэр хүндтэй, өндөр IQ-ийн нийгэмлэгт элссэн гэж NBC Chicago мэдээлэв.

IQ тестээр шалгасан сэтгэл зүйчийг, бараг хамгийн өндөр оноо авсан хүүгийн үр дүн үнэхээр гайхшруулсан бөгөөд тэрээр, ер нь 4 настай хүүхдүүд өнгө таньж, 10 хүртэл тоолдог. Харин Чикаго хотын хүү, гурван оронтой тоог үржүүлж, бутархай тоог мэддэг гэж бичжээ.

Image

4 настай Зориен Ройс хүү, дэлхийн хамгийн нэр хүндтэй IQ-тай хүмүүсийн хоёр нийгэмлэг болох Mensa болон Intertel-д элссэн хамгийн бага насны хүүхдүүдийн нэг болсон бөгөөд Wechsler WPPSI-IV-д 160 онооноос 156 оноо авч, онцгой авьяастай хэмээн Mensa болон Intertel-д хүлээн зөвшөөрөгджээ. Мөн Америкийн албан ёсны Mensa Instagram хаяг, саяхан Ройсын тухай бичиж, хүүг "олон хэлтэй, математикийн гоц ухаантан" гэж нэрлэсэн байна.

Эцэг эхийнх нь хэлснээр, Ройс 2 настайдаа гиппопотам, матар гэх мэт үгсийг аль хэдийн бичдэг байсан бөгөөд 100 хүртэл урагш хойш тоолж чаддаг байсан бол, одоо 4 настайдаа хоёр, гуравдугаар ангийн түвшинд бие даан уншиж, гурван оронтой тоо үржүүлэн, бутархай тоо сурч байна. Ройс математик, уншлагын чиглэлээр мэргэшсэн олон улсын баяжуулах Кумон хөтөлбөрт өөрийн ангийнхаа түвшнээс 3-аас дээш түвшний суралцаж байна. Тэрээр мөн англи, бенгал хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд бага наснаасаа испани, хинди, франц хэлийг мэддэг байжээ.

"Тэр шинэ ухагдахууныг аянгын хурдаар ойлгож, амархан цээжилдэг байсан. Тэр үед л бид, манай гэр бүлд маш онцгой хүү байгааг мэдсэн" гэж гайхамшигт хүүгийн эцэг эх Накиб Алам Ансари, Монирупа Ананья нар ярьжээ.

Түүнийг том болоод хэн болохыг хүсдэг талаар асуухад, тэр эргэлзэлгүйгээр "НАСА-гийн эрдэмтэн" гэж хариулдаг. Зориен хүү, номын санг "дэлхийн хамгийн дуртай газраа" гэж нэрлэдэг ч, эцэг эх нь хүүхдийнхээ амьдралыг эрүүл тэнцвэртэй байх ёстой гэдэгт анхаардаг бөгөөд тэд,"Бид Зориеныг бага насаа зугаатай өнгөрүүлээсэй, тоглож, инээж, оюуны эрэл хайгуулынхаа хажуугаар сэтгэл хөдлөлөө хөгжүүлээсэй гэж хүсдэг. Бидний зорилго бол, түүнийг шахах биш, харин тэр амжилттай хөгжиж чадах таатай орчинг нь бүрдүүлэх явдал юм " гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.