
Солонгосын буддын Чоге урсгалын лам нарын нэгэн бүлэг, 2025 оны 1-р сарын 14-нд Техас мужийн Карризо-Спрингс хотоос (Мексикийн хил орчим) замдаа гарчээ. Тэдний хүрэх эцсийн цэг Вашингтон хот бөгөөд 5-р сарын 27-нд хүрэхээр төлөвлөсөн байна.
Нийт туулж буй зай нь 3700 км. Лам нар өдөрт дунджаар 30–35 км алхаж явж байна. Техас болон Дундад Баруун бүсийн цаг агаарын нөхцөлийг харгалзан үзвэл, тэд аль хэдийн халуун, элсэрхэг шуургыг даван туулсан, харин цаашид хаврын шавар шалбааг, бороотой тулгарах магадлалтай байна.
Энэхүү алхалтын албан ёсны нэр нь:
“Ойрх Дорнод болон Украинд энх тайван тогтоох, дэлхий даяарх зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох”.
Тэд аль нэг талд орж, хэн нэгний сонирхолын төлөө үүнийг хийгээгүй. Тэдний уриалга дэлхий нийтийг хамарсан — дайны бүсэд буй хүмүүсийн зовлонг зогсоох. Тэд дэлхийн бүх улсын тугийг авч явж байна.
Замдаа тэд дуугүй байх сахил баримталж, замын хажуу, шатахуун түгээх станц, жижиг хотуудадын захад бясалгалаа хийсээр явна.
Халзан толгойтой, шашныхаа уламжлалт хувцастай, эрхиэ барин алхах тэднийг, орон нутгийн иргэд гайхширан угтаж байгаа ч, фермерүүд ус санал болгон туслах, Оклахома мужид нутгийн христийн сүм тэдэнд хоноглох газар гаргаж, зарим дүүргийн цагдаа нар тэднийг аюулгүйгээр уулзвар гаргахын тулд хөдөлгөөнийг түр хаах зэргээр маш эерэгээр хүлээн авч байна.
Тэд дуугүй сахилаа барин алхаж, эрх мэдэлтнүүд болон дайны талбарт байгаа хүмүүс нэг хором ч болов зогсож, дайны аюулыг бодож тунгаахын төлөө залбиран явж байна.
АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрүүд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн “төрөх аялал”-ын бааз болжээ
Трамп, америкт төрсөн хүмүүст иргэншил олгож ирсэн уламжлалыг, уугуул америкчуудын эсрэг 150-д жилийн өмнө шийдэгдэж байсан нэгэн хэрэг дээр үндэслэн, цуцлахыг хүсч байна