Саяхан жил бүр явуулдаг InterNations Expat Insider судалгаагаар, 2025 онд гадаадын иргэд амьдрахад хамгийн тохиромжтойд тооцож байгаа улс орнуудыг тодруулж, CNBC шилдэг арван орны тухай мэдээлсэн бөгөөд харин АНУ шилдэг хорьд ч багтаж чадаагүй байна.
Олон улсын платформ, 10,085 гадаадын иргэнээс судалгаа авчээ. Улс бүрээс дор хаяж 50 хүн оролцсон. Нийт 46 чиглэлийг, гадаадад ажиллах, хувийн санхүү, амьдралын чанар, гадаад иргэдийн тухайн улсад амьдрах тав тухтай байдал, дасан зохицоход хялбар гэсэн таван үндсэн ангиллаар үнэлэв. Оролцогчдоос 53 хүртэлх үзүүлэлтийг нэгээс долоо хүртэлх оноогоор үнэлэхийг хүссэн.
Олон улсын байгууллагын Маркетингийн захирал Катрин Чудоба, “Энэ жилийн гол дүгнэлт бол, гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс, жагсаалтыг тэргүүлж байгаа Ази, Латин Америкийн орнуудыг онцгой үнэлж байгаа явдал. Эхний аравт багтсан Европын цорын ганц орон нь Испани. Энэ нь сүүлийн гурван жилийн чиг хандлагаар, гадаадад амьдарж буй хүмүүсийн хувийн санхүү нь улам бүр чухал болж байгаа харагдаж байна. Үнэлгээнд, эдийн засгийн тодорхойгүй байдал, өндөр инфляци нь ихээхэн нөлөөлж байна. Мөн, манай судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар, АНУ-д хүртээмж, тэгш боломж, үйлчилгээний чанар дутмаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь стандартаас доогуур байна. Улс төрийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний ангилалд тус улс сүүлийн жилүүдэд хамгийн муу оноо авсан: АНУ-д судалгаанд хамрагдсан гадаадын иргэдийн дөнгөж 58% нь үзэл бодлоо нээлттэй илэрхийлж чадна гэж үзэж байна. Энэ нь дэлхийн дунджаас доогуур буюу 63% байна” гэж бичжээ.
Өнгөрсөн жилээс нэг байр ухарсан АНУ эхний аравт багтсангүй, ердөө 36-д жагсаж, судалгааны бүх чиглэлүүдэдоноо нь буурсан байна.
Гадаадын иргэд, амьдрахад хамгийн сайнд тооцсон шилдэг улсаар Панам тодорчээ.
Панам хоёр дахь жилдээ уг жагсаалтыг тэргүүлж байна. Судалгаанаас харахад, гадаадын иргэдийн 94 хувь нь,энэ улс дахь амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд Панамыг тэтгэвэрт гарахад илүү тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд 35% нь аль хэдийн тэтгэвэрт гарсан хүмүүс, харин 18% нь тэтгэвэрт гарахаар энд нүүж ирж суурьжээ. "Амьдралын чанар" гэсэн ангилалд Панам гуравт ордог бөгөөд судалгаанд оролцогчдын 35% нь, энд үлдэж амьдрахаар төлөвлөж байна.
"Энэ бүхэн, амьдралын боломжит өртөг, зохистой дэд бүтэц, таатай уур амьсгал, хамгийн чухал нь нээлттэй, нөхөрсөг иргэдийнх соёлтой хослон, хялбар, амархан зохицох боломж олгодогтой холбоотой" гэж Чудоба тайлбарлав.
Панам нь гадаадын иргэдийн амьдрах боломжийн газар гэдгээрээ эртнээс алдартай. Global Citizen Solutions компанийн мэдээлснээр жижиг хот, суурин газрууд болон хөдөө тосгодод сард 800-1500 доллараар ая тухтай амьдрах боломжтой. Нийслэлд (Панама хот) амьдрах хүсэлтэй хүмүүст 2500 доллар хүртэл төсөв хэрэгтэй. Ерөнхийдөө Панамд нэг хүний амьжиргааны өртөг АНУ-аас 36.3 хувиар бага байна.
Тус улс гадаадын иргэдэд "нөхөрсөг улсуудын" виз, Pensionado-ийн тэтгэврийн хөтөлбөр, зайнаас ажиллагсадын виз зэрэг хэд хэдэн төрлийн нэвтрэх зөвшөөрлийг санал болгодогбайна.
2025 онд гадаадын иргэдийн хувьд, шилдэгээр тодорсон 10 улс:
Түүнчилэн, 2024 онд эзэлж байсан тавдугаар байрнаас 2025 онд хоёрдугаар байрт дэвшсэн Колумб нь, гадаадын иргэдийн сонирхлыг татах хоёр дахь орон болжээ. Судалгаанд оролцогчдын 81 хувь нь, тус улс дах санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна. Колумб улс мөн амьдралын чанарын өндөр үнэлгээ авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 92% нь гэр бүлийн орлого нь тэдэнд ая тухтай амьдрах боломж олгож чадаж байна гэж үзжээ.
"Колумби нь Панамын нэгэн адил дасан зохицоход хялбар улс. Гадаадынхан, нутгийн иргэдийн найрсаг байдал, нутгийн соёлтой нэгдэж, найз нөхөдтэй болоход хялбар байдаг" гэж Чудоба онцолжээ. Гадаадын иргэдийн 36 хувь нь, Колумбид байнга үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол, 47 хувь нь явна гэсэн тодорхой төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлжээ.
Колумбын нийт амьжиргааны өртөг, түрээсийн үнэ нь АНУ-аас 62.2%-иар бага, түрээсийн үнэ 76.2% хямд байна.
Панамын нэгэн адил Колумб нь, гадаадын иргэдэд зориулсан төрөл бүрийн визний сонголтуудыг санал болгодог: ялангуяа M төрлийн цагаачдын хувьд ба V төрлийн зочдын хувьд, хөрөнгө оруулалт, ажил эрхлэх, тэтгэвэрт гарах, суралцах, дижитал нүүдэлчдийн гэсэн дэд ангилалуудтай байдаг байна.