Anu.mn
Гадаадад суралцаж, дадлага хийх 12 хөтөлбөр, тэтгэлэг

Гадаадад суралцаж, дадлага хийх 12 хөтөлбөр, тэтгэлэг

Thu Nov 24 2022
Гадаадад суралцаж, дадлага хийх 12 хөтөлбөр, тэтгэлэг

Шинэ зүйл сурах, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулан гадаадад олон уралдаан тэмцээн зохиогдож, тэтгэлэг олгодог. Дараах хөтөлбөрүүдээр дамжуулан та дадлага хийх, суралцах курс олох эсвэл  шинжлэх ухааны судалгаа хийх боломжтой гэж  WE мэдээллээ.

TechGirl

АНУ-ын засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцах хүсэлтэй залуу охидод зориулсан хөтөлбөр.

TechGirl-ийн хүрээнд АНУ-д 25 хоногийн дадлага, менторуудтай долоон сарын сургалт явуулдаг.

15-17 насны англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, технологи сонирхдог охид оролцох боломжтой.

Уг хөтөлбөрт онгоцны тийз, хоол, байр, виз, даатгал зэрэг бүх зардал багтна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 12-р сарын 16.

Copernicus Fellowship Programme

Германы Гамбург хотын Коперникийн төвийн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт бүх төрлийн оюутнууд хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа зургаан сар байна.

Өргөдөл гаргагч нь аливаа их, дээд сургуульд дор хаяж нэг семестр сурсан байх ёстой. Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг зөвхөн дөрөвдүгээр курсээс эхлэн авдаг.

Уг хөтөлбөрт онгоцны тийз, байр, даатгал, сарын 300 ам.долларын тэтгэлэг багтдаг.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 3-р сарын 1.

Stanford’s Postdoctoral Fellowship

Stanford’s Center on Food Security and the Environment төв дэлхийн өлсгөлөнг бууруулах, байгаль орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдыг хайж байна.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нэг жил. Энэ хугацаанд оролцогчид судалгаагаа дуусгах эсвэл мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах ёстой. Тэд профессорын түвшинд цалин авдаг.

Өргөдөл гаргагч нь судалгааны төлөвлөгөө, анкет, танилцуулга, гурван зөвлөхийн дэмжсэн захидал ирүүлэх ёстой.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 12-р сарын 1.

BI Presidential Scholarship

Дэлхийн аль ч орны оюутнууд Норвегид магистрт суралцах Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Өргөдөл гаргагчид их сургуулийн мэдээллийн технологи, инженерийн болон бусад шинжлэх ухааны факультетэд элсэх боломжтой.

Таны голч дүн өндөр байх ёстой бөгөөд урам зориг бүхий эрмэлзлэлээ илэрхийлсэн захидал бичиж, магистрын хөтөлбөрүүдийн аль нэгэнд элсэх өргөдөл гаргах ёстой. Энэхүү тэтгэлэг нь хоёр жил хүртэлх сургалтын төлбөрийг даадаг.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 3-р сарын 1.

Research Fellowships in Global History

Докторын оюутнууд болон эрдэмтэд Мюнхений Дэлхийн түүхийн төвд суурилсан судалгааны хөтөлбөрт хамрагдан сонгосон түүхэн сэдвээ хоёр сарын турш судлах боломжтой.

Уг хөтөлбөрт унаа, байрны зардал багтаж, сар бүр тэтгэлэг олгодог. Өргөдөл гаргагч нь баримт бичгийн багцыг илгээх ёстой. Үүнд: сэдэл өгөх захидал, судалгааны төлөвлөгөө, CV.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 11-р сарын 30.

Visiting Felloship Program For Young Researchers in France

Дэлхий гарагаа дахин агуу болгоё “Make Our Planet Great Again”уралдаан нь Францад, дэлхийн уур амьсгалын талаар шинжлэх ухааны судалгаа хийх хүсэлтэй 40 залуу эрдэмтнийг элсүүлэх зорилготой юм. Докторын зэрэг хамгаалаад таван жилээс доош жил ажилласан туршлагатай эрдэмтэд өргөдөл гаргаж болно.

Тэтгэлэгт хамрагдах хугацаа 12 сар байна. Энэ үед оролцогчид судалгаа хийх, санал асуулга явуулах, мэдээлэл цуглуулах боломжтой. Сар бүр 2500 доллар, зардал 500 евро олгох ба  нийгмийн хамгаалал, даатгалд хамруулдаг.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 1-р сарын 16.

Maastricht University Holland-High Potential scholarship

Нидерландын засгийн газрын тэтгэлэг нь Европын Холбооных биш, бусад орнуудын  оюутнуудад, бүрэн хэмжээний магистрын зэрэг авах хүсэлтэй хүмүүст зориулагдсан байдаг.

Санхүүгийн даатгал: сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, визний боловсруулалт, сургалтын өмнөх зардал багтна.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 2-р сарын 1.

Food and Agriculture Organization of the United Nations цалинтай дадлага

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага нь, хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор гадаад оюутнуудад дадлага хийх хөтөлбөрийг санал болгож байна.

Хөтөлбөрийн зорилго нь ирээдүйд дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх чадвартай эрдэмтэн, удирдагчдыг бэлтгэх явдал юм.

Өргөдлийг хүссэн үедээ гаргаж болно.

EUTOPIA-SIF Third Call

Эрүүл мэнд, өгөгдөл ба оюун ухаан, тогтвортой байдал, оролцоо, инженерчлэлийн салбаруудын аль нэгний төлөөллийг докторант, эрдэмтдэд зориулсан судалгааны хөтөлбөрт оролцохыг урьж байна. Оролцогчид 24 сар хүртэлх хугацаанд судалгааны гэрээ байгуулах боломжтой. Хөтөлбөрийн онцлог нь, оюутнууд дор хаяж нэг семестрийг тухайн хамтрагч их сургуулиудын аль нэгэнд суралцах боломжтой.

Энэ хөтөлбөрт замын зардал, судалгааны зардал багтах ба 4350 долларын тэтгэлэг олгодог.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 12-р сарын 15.

LEAP

Олон улсын гарааны стартап хөтөлбөр нь дэлхийн аль ч орноос, дэвшилтэт технологийг ажилдаа ашигладаг төсөлд оролцогчдыг урьж байна.

Саудын Арабын Эр-Рияд хотод болох LEAP үзэсгэлэнд 90 гарааны бизнесийг шалгаруулж, бизнес санаагаа танилцуулна. Санхүүжилтийн төлөөх тэмцэлд, 15 шилдэг төсөл Гранд финалд оролцоно.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 12-р сарын 5.

Hansen Summer Institute

Зуны институтын гурван долоо хоногийн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид лекц, семинар сонсож, семинар болон бусад арга хэмжээнд оролцно.

Өргөдөл гаргагч нь 20-26 насны, бүс нутагтаа манлайлах чадварыг харуулсан, олон улсын харилцаа, дипломат харилцаа, эдийн засгийн хөгжил эсвэл эдгээртэй холбоотой чиглэлийн сонирхолтой байх ёстой.

Хөтөлбөрт онгоцны тийз, байр, хоол багтна.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 1-р сарын 15.

International Student Essay Competition

Олон улсын оюутны эссэ бичлэгийн уралдаанд, дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчдын бүтээлийг хүлээн авна. Сэдэв: “Залуучууд ба ногоон эдийн засаг”.

Ялагч нь Trust for Sustainable Living,Тогтвортой амьдрах итгэлцлийн дээд хэмжээний уулзалтад үнэ төлбөргүй аялах эрх, 600 ам.доллар, арван ялагч бэлэг, бүх оролцогчид цахим гэрчилгээ авах юм.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 1-р сарын 11.

Сүүлд нэмэгдсэн