Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/19/2026
Anu.mn
Гааль дээр хүмүүсийг, дараах шинжүүдээр сэжиглэж нарийн шалгалтад оруулдаг

Гааль дээр хүмүүсийг, дараах шинжүүдээр сэжиглэж нарийн шалгалтад оруулдаг

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun Apr 19 2026
Гааль дээр хүмүүсийг, дараах шинжүүдээр сэжиглэж нарийн шалгалтад оруулдаг

Гаалийн шалгалт хүмүүсийн хувьд, аяллын таатай хэсэг биш, ялангуяа нуух зүйлтэй хүмүүст бүр ч хэцүү байдаг. Ийм зорчигчдыг илрүүлэхийн тулд гаалийн ажилтнууд хүмүүсийн сэжигтэй зан авирыг илтгэдэг, бичигдээгүй тодорхой шинжүүдийг ажиглаж байдаг бөгөөд эдгээр шинж нь илүү нарийвчилсан шалгалт хийх дохио болдог байна.

1. Улиралд тохироогүй хэт дулаан хувцас өмссөн байх

Хэрэв халуун зун урт пальто эсвэл зузаан хүрэм өмссөн байвал, дотор нь ямар нэг зүйл нууж байх магадлал өндөр.

2. Шалтгаангүйгээр байнга эргэн тойрноо харах

Ийм үйлдэл нь хууль сахиулагчдад илчлэгдэхээс болгоомжилсон рефлекс байж болно.

3. Хэт хиймэл, төвлөрсөн, тайван дүр эсгэх

Хүн зориуд тайван харагдахыг оролдож, юу ч болсон хариу үйлдэл үзүүлэхгүй байвал ямар нэг зүйл нууж байж болзошгүй байдаг.

4. Хуруугаа байнга үрэх, илэх

Энэ нь, хүн ихэвчлэн сандарч байгааг илэрхийлдэг тул гаалийнхан илүү анхаарал хандуулж, нарийвчилсан шалгалт хийдэг.

5. Ачаа тээшээ байнга шалгаж, юм хайх

Нүүрний хувирал нь түгшүүр, сандралыг илтгэдэг бөгөөд үүнийг хүчтэй сэтгэлзүйтэй хүмүүс ч нуухад хэцүү байдаг.

6. Нэмэлт шалгалтаас татгалзах

Тусгай өрөөнд шалгуулахгүй байх, халаасан доторхоо үзүүлэхгүй байх, цүнхээ нээхээс татгалзах нь нуух зүйлтэйг илтгэнэ. Ийм хүмүүст шууд анхаарал хандуулдаг.

7. Хэт цочромтгой, огцом хариу үйлдэл үзүүлэх

Жишээ нь, айлчлалын зорилгын талаар асуухад, “Танд ямар хамаатай юм бэ?” гэх мэт огцом хариулах нь дотоод түгшүүрээ нуух оролдлого байж болно.

8. Хамрын үзүүртээ байнга хүрч, шалтгаангүй үрэх

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар ийм зан авир нь, худал хэлж байгаа эсвэл ямар нэг зүйл нууж байгааг илтгэдэг.

Эдгээр нь гаалийн шалгалтын үед, сэжигтэй хүмүүсийг таних үндсэн шинжүүд юм. Ийм шинж тэмдгүүд нь, ачааг рентгенээр шалгахтай адил үр дүнтэй байдаг байна.

Сүүлд нэмэгдсэн