Гүехэн усанд живэх үзэгдэл
Thu Oct 13 2022
Чандлер Ватсон гэх залуу гүехэн усан санд, амьсгаагаа барьж шумбаад гэр бүлийнхнийхээ өмнө үхэх шахсан талаар Yahoo мэдээлэв.
Энэ нь 2020 оны зун Хойд Каролинад болсон бөгөөд Эрин, Чандлер нар гэр бүлийн хамт аралын зочид буудалд амарч байжээ. Тэд усан санд байсан бөгөөд эхнэр нь нарны сандал дээрээс түүнийг харж, тухайн үед 27 настай байсан Чандлер аав, эгч хоёртойгоо, усан сангийн нэг захаас нөгөө зах хүртэл амьсгалаа түгжин хэр хол сэлж болохыг үзэхээр сэлж тоглож байв. Энэ бол тэдний гэр бүл цуглахаараа хэдэн арван удаа тоглож байсан тоглоом байв. Чандлер нүдний шилээ зүүгээд гүнзгий амьсгаа аван усан доогуур сэлж эхлэв. Тэгтэл, нөгөө талд байгаа усан сангийн захад хүрсэн ч ,тэр уснаас гарч ирэхгүй байсныг Эрин тоглоомын нэг хэсэг гэж бодож, мөн усны гадаргуу дээр бөмбөлөгүүд гарч ирээд байхад нь усан доор хэр их удаж чадахаа үзэж байна гэж бодсон" гэж ярьсан байдаг. Нэг л биш байгааг анзаарсан Чандлерын аав түүнийг уснаас татаж гаргахад арьс нь сааралтаж хөхөрчихсөн амьсгаагүй байжээ. Аав нь шууд зүрхний массаж хийж, усан сангийн дэргэд сууж байсан хоёр зочин ирээд, “бид эмч нар” гээд тусалж эхэлсэн. Таван минутын турш эмнэлзүйн хувьд үхсэн байсан. Түргэн тусламжийн эмч нар хэдхэн минутын дараа ирж дефибриллятор ашигласнаар зүрх нь цохилж, орон нутгийн эмнэлэгт аваачиж эмчлэн зургаан цагийн дараа гэртээ харихыг зөвшөөрчээ.
“Усан сангийн дэргэд эмч нар байсан нь аз болсон. Түүнийг гүехэн усанд живэх үзэгдлийн хохирогч болсон гэж тэр эмч нар бидэнд хэлсэн. Бид өмнө нь энэ тухай хэзээ ч сонсож байгаагүй" гэж Эрин ярьжээ.
Энэ төрлийн ослын улмаас нас барах хувь өндөр байдаг, учир нь золгүй байдлын шинж тэмдэг илэрдэггүй. Хүн гүехэн усанд 2.5 минутын дотор живж болно, энэ нь энгийн живэхээс хамаагүй хурдан байдаг байна.
Гүехэн усанд живэх тохиолдол: Чандлер усанд шумбахаасаа өмнө амьсгалаа түгжихэд, тархи “мэхлэгдэх” байдалд орсноос тохиолддог. Хүн амьсгалаа түгжих үед, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ бие организмд маш бага болсноор амьсгалах шаардлагатай гэсэн тархины дохиог блоклож, хүн юу болж байгааг ойлгохоосоо өмнө ухаан алддаг байна. Живснийхээ дараа Чандлер үхэх шахсанаа санахгүй байжээ.
"Өөр бусад олон гэр бүлүүдийг энэ үзэгдэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Тэр өдөр бид Чандлерыг амархан алдах шахсан. Гүехэн усанд живэх нь зүрхний өвчин үүсгэдэг гэсэн ч, харин Чандлерын шинжилгээнүүдийн хариу нь эрүүл гарсан. Өөр ямар ч гэр бүл бидний туулж өнгөрүүлсэн зүйлийг бүү үзээсэй гэсэндээ, бид бусдад мэдүүлэхийг хүсч байна" гэж Чандлерийн эхнэр бичжээ.








