Frontier Airlines жилийн хугацаанд хязгааргүй нисэх боломжтой all-you-can-fly тасалбарыг худалдаанд гаргах гэж байна
Sat Oct 29 2022
Frontier Airlines нь, шинэ хязгааргүй нислэгийн тасалбартай болно. Энэ нь нэг төрлийн швед хооллолтын нэг үнээр хэдэн ч хоол авч болдог үйлчилгээ шиг, аялагчдад зориулагдсан нислэгийн үйлчилгээ бөгөөд та ямар ч байршил руу хэдэн ч удаа ниссэн, тогтсон нэг ижил үнээр тасалбараа авах боломжтой болох аж. Энэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг The Points Guy хэвлэл нийтэлсэн байна.
2023 онд таны хязгааргүй нисэх боломжтой шинэ тасалбар гарна. (чадах чинээгээрээ нисээрэй).
Хязгааргүй тасалбарын талаар
Одоогоор цөөн мэдээлэл байна. GoWild хязгааргүй тасалбар нь 2023 оны хавар худалдаанд гарах бөгөөд 12 сарын хугацаанд хүчинтэй 300 өдрийн аялалын тасалбар юм. Зарим үед, энэ тасалбар нь Агаарын тээврийн компанийн оргил өдрүүдэд үйлчилэхгүй байх магадлалтай. Энэ нь агаарын тээврийн хувьд ер бусын зүйл биш юм. JetBlue-д баасан, ням гарагийн нислэг нь бусад өдрүүдээс үнэтэй захиалгат тасалбар байдаг.Мөн Frontier-ийн GoWild тасалбар нь бүх чиглэлд хүчинтэй, заагдсан хугацаанд хязгааргүй нислэг үйлдэх боломж олгоно.
Гэсэн ч, "Та өмнөх өдөр нислэгээ баталгаажуулах боломжтой" гэсэн агаарын тээврийн компаниас илгээсэн имэйлд Frontier pass загвартай холбоотой хүндрэлтэй асуудал нуугдаж байх магадлалтай юм. Энэ нь та нислэгээс нэг өдрийн өмнө захиалгын баталгааг хүлээн авна гэсэн үг бөгөөд энэ нь хязгааргүй тасалбарын ашиг тусыг ихээхэн хязгаарлах боломжтой.Түүнчлэн, Frontier нь суудлын захиалга, бүрэн хэмжээний гар тээшний төлбөрийг авдаг бөгөөд энэ нь таны нислэгийн зардлыг нэмэгдүүлж болзошгүй юм.
GoWild ямар үнэтэй байх вэ?
Frontier "зөвхөн цөөн тооны тасалбар худалдаанд гаргах болно" гэж мэдэгджээ.
JetBlue-ийн, арав гаруй жилийн өмнө гаргасан 30 хоногийн аялалын хязгааргүй тасалбар, баасан эсвэл ням гарагт нисэхээс хамаарч 499-699 долларын үнэтэй байсан.
Энэ оны эхээр Alaska Airlines нь сард 49 доллараас эхэлж, сард 749 доллар хүртэл өсдөг захиалгад суурилсан тасалбарыг нэвтрүүлсэн. Гэсэн хэдий ч энэ нь хязгааргүй тасалбар биш бөгөөд зөвхөн Калифорни, Финикс (PHX), Рено (RNO) болон Лас Вегас (LAS) хүртэлх нислэгийг багтаадаг.
Мөн Frontier-ийн хөнгөлөлттэй нислэгийн жилийн гишүүнчлэл нь танд хямд нислэг хийх боломжийг олгодог бөгөөд Хүүхдийн нислэгийн үнэ төлбөргүй урамшуулал нь жилд $59.99 + нэвтрэх хураамж 40 доллар байдаг. Frontier саяхан нэг жилийн дээд түвшний VIP статусыг 499 доллараар санал болгосон.
2023 оны хавраас эхлэн тогтсон үнээр жилийн турш хязгааргүй удаа нисэх шинэ үйлчилгээ нь аялагчдыг баярлуулах нь дамжиггүй. Хэрэв та хязгааргүй тасалбарын талаар хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байвал уг агаарын тээврийн компани, сонирхож буй боломжит үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргаж байгаа юм байна.








