Anu.mn
Флоридагийн нэгэн эр зүлэг хадагч машинаар цагдаагаас зугтахыг оролджээ.

Флоридагийн нэгэн эр зүлэг хадагч машинаар цагдаагаас зугтахыг оролджээ.

Tue Jul 12 2022
Флоридагийн нэгэн эр зүлэг хадагч машинаар цагдаагаас зугтахыг оролджээ.

Crestview, Florida (AP) - Флоридагийн цагдаа нар, бямба гаригт зүлэг хадагч машин(lawn mower)-аар зугтаж, баривчлагдахаас зайлсхийх гэж оролдсон эрийг зогсоохын тулд цахилгаан цохиулагч буу(taser) ашигласан байна.

(Okaloosa County)Окалооса тойргийн шерифийн алба 40 настай Dusty Mobley-д баривчлах тушаал өгөх гэж оролдсон бөгөөд түүнийг байшингийнх нь арын талбай дахь зүлэг хадагч дээр олсон байна. Зүлэг хадагчаа унан зугтахыг оролдоход нь тэд түүнийг зогсоод газар хэвт гэж сануулга өгсөн ч уг этгээд үргэлжлүүлэн зугтжээ. Тиймээс цагдаагийн ажилтнууд тазер ашиглахын өмнө түүнийг явганаар хөөсөн байна. Эцэст нь түүнийг баривчлах үед цагдаагийн ажилтнууд түүний биед гар буу, гавны түлхүүр, метамфетамин(methamphetamine)-ы үлдэгдэлтэй гаанс байсныг олжээ.

Түүнийг тээврийн хэрэгслээр зугтаасан, хулгайлайн гэмт хэрэг үйлдсэн, хоёр удаа цагдаагийн албан тушаалтныг эсэргүүцсэн, гэмт хэрэгтний ашиглаж байсан, нуун дарагдуулсан зэвсэг эзэмшсэн, нуун дарагдуулсан гав түлхүүр авч явсан, хар тамхины хэрэгсэл эзэмшиж байсан, хүнд гэмт хэрэг үйлдсэн болон бусад хэрэгт буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: nbcnews.com

Сүүлд нэмэгдсэн