Anu.mn
Флоридагийн хоёр иргэн, Трампын хилийн хана барихад цуглуулсан мөнгийг завшжээ

Флоридагийн хоёр иргэн, Трампын хилийн хана барихад цуглуулсан мөнгийг завшжээ

Mon May 01 2023
Флоридагийн хоёр иргэн, Трампын хилийн хана барихад цуглуулсан мөнгийг завшжээ

АНУ-ын дүүргийн шүүгч Аналиса Торрес, Флорида мужийн харъяат Брайан Колфиж, Эндрю Бадолато нарт, "We Build The Wall /Бид ханыг барина/" нэртэй онлайн олон нийтийн санхүүжилтийн кампанит үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган хандивлагчдыг залилан мэхлэх схемийг хэрэгжүүлснийх нь төлөө тус бүр 4 жил 2 сар, 3 жилийн  ял оноожээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

2018 оны 12-р сараас эхлэн Колфиж, Бадолато, тэдний хамтрагч Тимоти Ши нар, АНУ-ын өмнөд хилийн дагуу хана босгоход зориулна гэсэн нэрийн дор, хууурмаг танилцуулга ашиглан, кампанит ажилд хандивлагчидыг татан оролцуулахын тулд, "Цалин, нөхөн олговроос нэг ч төгрөг авахгүй", "Цугларсан хөрөнгийг 100% хана барихад зарцуулна" гэж итгүүлснээр, Нью-Йоркийн өмнөд дүүргийн хандивлагчдыг оролцуулаад олон зуун мянган хандивлагчдыг залилан мэхлэх схемийг зохион байгуулж 25 сая гаруй доллар цуглуулж өөрсдөө ашигласан гэж АНУ-ын хуульч Дэмиан Уильямс мэдэгдэв.

Шүүгч Торрес, -"Энэ бол жирийн нэг санхүүгийн луйвар биш, Энэ гэмт хэрэг нь улс төрийн оролцооны үр дүнтэй байдалд эргэлзээ төрүүлэх, улс төрийн хандивыг таслан зогсооход нөлөөлнө. Хувь хүний залилангийн хэргээс хавьгүй илүү том хэрэг" гэдгийг тэмдэглэжээ.

Флорида мужийн Мирамар Бич хотын оршин суугч 41 настай Колфиж, Флорида мужийн Кокоа хотын оршин суугч 58 настай Бадолато нар  залилан хийснээ хүлээсэн бөгөөд Колфиж нь, Флоридагийн хойд дүүргийн прокурорын газраас урд нь мэдүүлсэн татварын луйвар хийж байсан хэргээ мөн хүлээсэн байна.

Колфижд, 17,872,106 долларыг хураах, 2,877,414 долларыг нөхөн төлүүлэхээр гурван жилийн тэнсэн харгалзах ял, Бадолатод 1,414,368 доллар хурааж, 1,414,368 долларыг нөхөн төлүүлэхээр гурван жилийн тэнсэн харгалзах ял тус тус оноожээ. Түүнчилэн, хананы нэг хэсгийг барьсан We Build the Wall компанийн эзэмшлийн Нью Мексико мужийн Санланд Парк хотод байрлах үл хөдлөх хөрөнгө, сангаас тусад нь 1,376,597,39 гаргуулах шүүхийн шийдвэр гарчээ.

Сүүлд нэмэгдсэн