Anu.mn
Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүчинд бүрэн шилжжээ

Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүчинд бүрэн шилжжээ

Wed Sep 20 2023
Флорида мужийн нэгэн хот нарны эрчим хүчинд бүрэн шилжжээ

Америкийн хамгийн анхны 100% нарны эрчим хүчээр хангагдсан энэхүү хот нь Нарлаг Флорида мужид байрладаг. Анхны оршин суугчид нь 2018 оны 1-р сард ирж суурьшиж эхэлсэн Флоридагийн Бабкок Ранч хэмээх энэ хот нь, хиппичүүдийн зүрх сэтгэлийн мөрөөдөл төгс ногоон нийгэмлэг юм гэж Only In Your State мэдээлэв.

Эко хотод 650,000 нарны зай хураагуур байдаг бөгөөд энэ нь хотын хэрэглээнээс илүү эрчим хүч үйлдвэрлэдэг. Шарлотт мужийн Форт Майерс хотоос зүүн хойд зүгт хагас цагийн зайд орших Бабкок Ранч хотын 50%-ийг цэцэрлэгт хүрээлэн, тариалангийн талбай, зүлэг ногоо эзэлдэг..Эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд 19,000 гаран орон сууцны барилга байшингуудыг хотын төвийг тойруулан зохистой байрлуулснаар хүмүүс хэрэгцээтэй бүх зүйлдээ хялбархан хүрч очих боломжтой байхаар төлөвлөжээ. Мөн нийтийн унадаг дугуй, цахилгаан машин ашиглаагүй үедээ, хүссэн газар руугаа явахад өөрөө явагч цахилгаан машинууд үйлчилдэг.Хотын төвийн шинэхэн фермийн бүтээгдэхүүн ашигладаг зоогийн газруудаас гадна Бабкок Ранч хотын бүх оршин суугчдад зориулсан гайхалтай цэцэрлэгт хүрээлэн байдаг. Энэ хот 50,000 хүн амтай болох төлөвтэй байна.

Орон сууцны үнэ

Гурван унтлагын өрөөтэй 130 метр квадрат талбайтай шинэ гоё байшингууд 186,000 доллараас эхлэх бол далайн эрэг дээрх том байшингууд нь 500,000 доллараас эхэлнэ. Мөн Бабкок Ранч дахь байшин байшингуудыг бат бөх тогтвортой байхаар барьсан бөгөөд Флорида мужаас ногоон барилгын гэрчилгээ авсан . Дэлгэрэнгүй мэдээллийг Babcock Ranch албан ёсны Facebook хуудаснаас харж болно.

Хот ба хар салхи

4600 хүн амтай тус хотыг саяхан Иан хар салхи дайрч, оршин суугчид цагт 150-240 км-ийн хурдтай салхилж, гэрлэн дохио, гудамжны тэмдэг, далдуу мод унуж тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгджээ. Нэмж дурдахад, хот бүрэн ажиллагаатай байж, цахилгаан тасраагүй, мөн үерт автах болон бүтцийн томоохон эвдрэл гараагүй байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг анхны орон нутгийн хувьд, хотын цаг агаарын таагүй нөхцөлийг даван туулах чадварт ихээхэн анхаарал хандуулж барьсан бөгөөд зөвхөн байгальд ээлтэй байхаас гадна Флоридагийн цаг агаар, хүчтэй шуурга, хар салхинд дасан зохицох зорилгыг тусгасан юм. Хот байгуулалтын төлөвлөлтийн мэргэжилтнүүд, ус зайлуулах байгалийн гуу жалгыг ашиглахад, мөн бохир ус, усны системийн бат бөх байдал, газар доорх утас, цахилгааны шугамын хамгаалалт зэрэг хэд хэдэн аюулгүй байдлын шинж чанаруудад ихээхэн анхаардаг байна. Энэ хотыг далайн түвшнээс дээш 7-10 м-ийн өндөрт үер, шуурганаас хамгаалах зорилгоор байгуулжээ.

Хар салхины үе дэх нарны хавтангийн эрсдэл

Хар салхи, хүчтэй шуурганы үеийн мөндөр болон салхинд хийссэн эд зүйлсэд өртөх зэрэг үйлчилүүдэд нарны хавтангууд амархан эвдэрч гэмтэхээр, мөн ус цахилгаан холилдох эрсдэлтэй баймаар санагддаг. Гэтэл нарны хавтангууд нь, ус нэвтэрдэггүй, бороо орсон ч эрчим хүчээ үргэлжлүүлэн үйлдвэрлэж чаддаг давуу талтай, илүү бат бөх байдаг бөгөөд гайхалтай нь,бороо ороход хавтангууд дээр хуримтлагдсан шороо, тоос болон бусад хог хаягдлууд угаагдаж нарны зайн хавтангуудад маш сайн нөлөөлдөг, хүчтэй борооны дараа нарны хавтангууд илүү үр ашигтай ажилладаг байна.

Мөндөрт цохиулж хагарч гэмтэхийн хувьд, нарны зай хураагуурууд нь 50 миль/цаг хурдтай 2.54 см диаметртэй мөндөрийг тэсвэрлэх баталгаатай байдаг ч, бейсболын хэмжээтэй мөндөрийг хамгийн бага хохиролтой тэсвэрлэх чадвартай, бидний боддогоос хамаагүй илүү бат бөх байдаг ажээ.

Сүүлд нэмэгдсэн