Anu.mn
Флорида мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр хүмүүс салют буудахыг буун дуутай а ...

Флорида мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр хүмүүс салют буудахыг буун дуутай андуурч үймээн самуун дэгджээ.

Fri Jul 08 2022
Флорида мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр хүмүүс салют буудахыг буун дуутай  андуурч  үймээн самуун дэгджээ.

7-р сарын 4-ний өдөр Орландо дахь Эола нуур(Lake Eola)-ын усан оргилуурын дэргэд салют буудуулах үеэр цугларсан олон руу салют шидсэнээс болж цэцэрлэгт хүрээлэнд байсан айж сандарсан хүмүүс сандарч зугтан, зарим нь өөрсдийгөө хамгаалахын тулд ус руу үсэрцгээж томоохон үймээн болсон гэж ClickOrlando мэдээлэв.

Орландогийн цагдаа нар, 7-р сарын 4-ний оройн 21:45 цагийн орчимд салют буудаж эхэлсний дараахан болсон үймээнээс зугтаж байгаад 12 хүн гэмтсэн гэж мэдэгдэв.

Зарим гэрчүүд буун дуу сонссон гэж хэлж байсан бөгөөд цагдаа нар буудсан гэх ямар ч баримт байхгүй гэж мэдэгдээд, энэ үеэр буун дуу гараагүй, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн зүйл болоогүй гэж твиттер хуудсандаа бичжээ. Мөн Deputy General Director Эрик Смит, "Бид үндсэн галт наадмын салюттай зэрэгцэн олны дунд нэг салют дэлбэрсэн гэж үзэж байна. Энэ нь хүмүүсийг сандрааж, буун дуу гарч байна гэж бодоход хүргэсэн байх" гэсэн тайлбар өгчээ.

Эмх замбараагүй байдлын үеэр зарим гэр бүл тарж зугтан төөрөлдсөн байсан. Бид, Хойд Розалин өргөн чөлөө, Зүүн Робинсон гудамжинд гэр бүлүүдийг нэгтгэх бүс байгуулж, мөн цугларалтын цэгийг Хойд Эола Драйв болон Зүүн Вашингтон гудамжинд байрлах нуурын Эола Парк дахь оффис дээр байрлуулж ажилласан. Энэ үймээн Чикагогийн захын дүүрэгт 7-р сарын 4-нд болсон жагсаалын үеэр зургаан хүн буудуулж амиа алдсанаас хойш хэдхэн цагийн дараа Орландод болсон гэж цагдаа нар мэдэгджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн