Anu.mn
Флорида мужид, таван мужийн жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцох болжээ

Флорида мужид, таван мужийн жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцох болжээ

Sun Jul 09 2023
Флорида мужид, таван мужийн жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцох болжээ

Флорида мужид цагаачлалын шинэ хуулийн дагуу таван мужийн жолооны үнэмлэх хүчингүй болсон талаар NBC Miami бичжээ.

Энэхүү арга хэмжээ нь, Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис гарын үсэг зурж, долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэсэн цагаачлалын томоохон хуулийн нэг хэсэг юм.

Хуулийн төсөлд АНУ-д хууль ёсоор оршин суугааг нотлоогүй хүнд жолооны үнэмлэх олгохыг хориглох бөгөөд хууль бус цагаачдын өөр мужаас авсан жолооны үнэмлэхийг Флорида мужид хүчин төгөлдөр бус гэдгийг тодотгож өгөх юм.

Хүчингүй жолооны үнэмлэхтэй хүн жолоо барьсан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Флоридагийн хурдны зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын газраас, Флорида мужид хүчин төгөлдөр бус, өөр мужаас авсан жолооны үнэмлэхний жагсаалтыг нийтэлжээ. Үүнд:

  • Not For Federal Identification тэмдэглэгээтэй Коннектикутын жолооны эрх
  • Driving Privilege Only или Not Valid for Identification тэмдэглэгээтэй Делавэрийн лиценз
  • Limited Purpose Driver’s License, Limited Purpose Instruction Permit, Limited Purpose Provisional Driver’s License или Not Valid for use for official Federal purposes гэсэн заалтуудтай Хавайн жолооны эрх;
  • Not for Federal Identification, Driver Privilege Card или Driver Privilege Permit тэмдэглэгээтэй Род-Айлендын ролоогы үнэмлэх
  • Not for REAL ID Purposes Driver’s Privilege Card, Not for REAL ID Purposes Junior Driver’s Privilege Card или Not for REAL ID Purposes Learner’s Privilege Card ангиллын Вермонтын лиценз.

Мөн SB 1718 хуулийн төсөлд, 25-аас дээш ажилтантай хувийн компаниудыг ажилчдынхаа хууль ёсны ажиллах эрхийг нотлох, E-Verify хөдөлмөр эрхлэлтийн онлайн  баталгаажуулалтын системийг ашиглахыг шаардаж эхлэв. Хууль бус цагаачдыг мэдсээр байж ажиллуулж байгаа ажил олгогчдод торгууль ногдуулах бөгөөд хэмжээ нь хэр олон хууль бус цагаач ажиллуулж байгаагаас хамаарна.

Түүнчлэн, Medicaid болон  Флоридагийн эмнэлгүүд, өвчтөний цагаачлалын статусыг баримтжуулах шаардлагатай болж байна. Гэсэн ч иргэншилгүй, хууль бус статус нь тэдний эрүүл мэндийн үйлчилгээнд нөлөөлөхгүй бөгөөд хууль бус өвчтөнүүдийг цагаачлалын албанд мэдээлэхгүй.

Жо Байдены засаг захиргааг өмнөд хилийн хямралд буруутгаж буй ДеСантис, “Хууль дах жолооны үнэмлэхний хориг нь хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх зорилготой. Манай улсад хууль бусаар байгаа, мөн манай хууль тогтоомжийг зөрчсөн хэн ч гэсэн төрөөс санхүүжүүлдэг үйлчилгээ болон хууль ёсны оршин суугчдад олгодог давуу эрх болох Засгийн газраас олгосон үнэмлэхтэй байх ёсгүй. Байдены засаг захиргаа манай хилийг хамгаалах үүргээсээ татгалзаж болно. Харин Флорида хуулиа дээдлэхийн төлөө зогсох болно. Холбооны засгийн газар татгалзсан ч, Флорида муж иргэдээ, муж улсаа, улс орноо хамгаалахын тулд шийдвэртэй ажиллах болно." гэжээ.

Шүүмжлэгчид цагаачлалын шинэ хуулийг, тус муж улсын хамгийн хатуу хуулиудын нэг, Флоридагийн 775,000 хууль бус цагаачдын амьдралыг улам хүндрүүлнэ гэж үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн