Anu.mn
Флорида мужид орон сууц түрээслэх журам өөрчлөгдөж, барьцаа төлөх шаардлагагүй болов

Флорида мужид орон сууц түрээслэх журам өөрчлөгдөж, барьцаа төлөх шаардлагагүй болов

Fri Jun 09 2023
Флорида мужид орон сууц түрээслэх журам өөрчлөгдөж, барьцаа төлөх шаардлагагүй болов

Флорида мужийн Амбан захирагч Рон ДеСантис, 6-р сарын 2-ны өдөр шуугиан тарьсан хуулийн төсөлд гарын үсэг зурав. Энэ нь, түрээслүүлэгчид түрээслэгчдээс барьцаа мөнгөний оронд сар бүр хураамж авдаг болоход хүргэх хуулийн төсөл гэсэн маргаан дагуулж буй талаар YahooNews мэдээлэв.

Дөрөвдүгээр сард хууль тогтоогчидын баталсан хуулийн төсөлд, (HB 133) ДеСантис баасан гаригт гарын үсэг зурсан нь, баталсан 12 арга хэмжээнийх нь нэг байв.

Уг төслийн дагуу түрээслүүлэгчид, барьцаа мөнгөний оронд түрээслэгчидэд сар бүр хураамж төлөхийг санал болгох эрхтэй болно. Харин түрээслэгч нар шимтгэл төлөх үү, барьцаа төлөх үү гэдгээ шийдэх юм байна.

Тус мужид түрээсийн үнэ огцом өсч байгаа тул, уг хуулийн төслийг санаачлагчид урьдчилгаа төлбөрт олон мянган доллар төлөхгүйгээр түрээслэгчдийг орон сууц түрээслэн амьдрахад нь туслах боломжийг уг хууль олгоно гэж үзэж байна.

Гэвч, уг төслийг эсэргүүцэгчид, хураамжийн хэмжээ заагдаагүй, хязгааргүй байгаа. Тиймээс түрээслэгчидийн барьцаа мөнгө урд нь, баталгаатай хадгалагддаг байсан бол харин одоо мөнгөө буцааж авах боломжгүй болсон гэж мэдэгджээ. Мөн, түрээслэгчид байрнаас гарах үед орон сууцны засварын төлбөрийг албадан төлөхийг шаардах эрхтэй болно гэж нэмж дурджээ.

Сүүлд нэмэгдсэн