Anu.mn
Florida мужид эх хүүхэд 2 аянганд цохиулж, эх нь нас баржээ.

Florida мужид эх хүүхэд 2 аянганд цохиулж, эх нь нас баржээ.

Fri Aug 19 2022
Florida мужид эх хүүхэд 2 аянганд цохиулж, эх нь нас баржээ.

Пүрэв гарагт, Флорида мужид эх хүүхэд хоёр аянганд цохиулж эх нь нас барсан гэж орон нутгийн албаныхан мэдэгджээ. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Орландо хотын хойд хэсгийн Винтер Спрингст, пүрэв гарагийн үдээс хойш орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хэд хэдэн хүн аянга цахилгаанд цохиулсан гэсэн мэдээлэл ирсэн гэж тус хотын цагдаагийн албанаас мэдэгджээ. Албаныхан яаралтай тусламж үзүүлэн эх хүүхэд хоёрыг эмлэгт хүргэсэн боловч эхийнх нь амийг аварч чадаагүй байна.

Хохирогчидын нэрийг хүндэтгэн үзэх шалтгаанаар зарлаагүй бөгөөд албаныхан “Манай хотын албан хаагчид тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, бидний бодол, залбирал энэ хэцүү цаг үед нь тэдэнтэй үргэлж хамт байна.” гэж мэдэгджээ.

Аянганд цохиулах магадлал нь 1 жилийн хугацаанд 1 саяд 1 л тохиолдох боломжтой буюу маш ховор байдаг боловч, Centers for Disease Control and Prevention(CDC)-ийн мэдээллээр энэ жил нэлээд тооны хүн үүнд өртөж амиа алдсан байна. Вашингтон ДС-д энэ сарын эхээр мөн аянганд цохиулж 3 хүн амиа алдаж нэг хүн хүнд бэртсэн юм. Мөн түүнчлэн, хэдхэн долоо хоногийн өмнө Жиоржиа муж дах цэрийн эргийн бааз дээр аянга цахилгааны улмаас 1 цэрэг амиа алдаж олон тооны бусад цэргүүд гэмтсэн билээ.

CDC-гийн үзэж байгаагаар Флорида муж нь улс даяарх хамгийн их аянга цахилгаан буудаг “аянганы нийслэл” болж байгаа ба сүүлийн 50 жилийн хугацаанд 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Зөвхөн Флоридад аянганы улмаас 30 гаруй хүн амиа алджээ.

Эх сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн