Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/26/2026
Anu.mn
Флорида дахь “Аллигатор Алькатрас” цагаачдын хорих лагерь хаагдахаар болжээ

Флорида дахь “Аллигатор Алькатрас” цагаачдын хорих лагерь хаагдахаар болжээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue May 26 2026
Флорида дахь “Аллигатор Алькатрас” цагаачдын хорих лагерь хаагдахаар болжээ

Florida мужийн эрх баригчид өндөр зардлын улмаас “Аллигатор Алькатрас” нэртэй цагаачдын хорих лагерийг хаахаар бэлтгэж эхэлсэн талаар мэдээллээ. Лагерийг ирэх сараас буулгаж эхлэх төлөвтэй байна.

Амбан захирагч ДеСантисын захиргаа, уг лагерийг байгуулах болон ажиллуулахад өдөрт ойролцоогоор 1.2 сая доллар зарцуулж байсан бөгөөд холбооны засгийн газраас амласан 608 сая долларын нөхөн санхүүжилтийг авч чадаагүй байгаа аж.

2025 онд Everglades-ийн намагтай бүсэд, Miami хотоос баруун тийш 80 орчим км зайд нээгдсэн тус лагерь, нэг дор 1400 хүртэл хүнийг төмөр торон хаалттай хорих хэсэгт саатуулах хүчин чадалтай байсан бөгөөд өдийг хүртэлх хугацаанд энэ лагерьт 22 мянга орчим хууль бус цагаач саатуулагдсан байна.

U.S. Immigration and Customs Enforcement (ICE) болон Дотоодын аюулгүй байдлын алба хамтран ажиллуулж байсан уг лагерийг, Трамп болон ДеСантис нар өмнө нь хатуу нөхцөлтэй нь холбон сайшааж байсан юм. Трамп 2025 онд тус байгууламжид очиж үзсэнийхээ дараа “жинхэнэ Алкатрасаас доргүй байна” хэмээн мэдэгдэж байжээ.

Гэвч хүний эрхийн байгууллагууд, лагерьт хоригдлуудыг зодсон, өлсгөсөн, өмгөөлөгчтэй уулзуулахгүй байсан зэрэг ноцтой зөрчилүүд гарсан гэж буруутгасан байна. Харин мужийн болон холбооны байгууллагууд эдгээр мэдээллийг няцаажээ.

Мөн байгаль хамгаалагчид, лагерийг яаравчлан барихдаа Эверглейдсийн эмзэг экосистем болон уугуул миккосуки омгийн түүхэн газарт нөхөж баршгүй хохирол учруулсан хэмээн үзэж, шүүхэд хандсан байна.

Debbie Wasserman Schultz, уг лагерийг “харгислал болон үрэлгэн зардлын бэлгэ тэмдэг” гэж нэрлэсэн бол, конгрессын гишүүн Maxwell Frost, “зовж буй хүмүүс дээр хийсэн бүтэлгүй туршилт” хэмээн шүүмжилжээ.

Нью-Йоркийн The Workers Circle байгууллага, лагерь бүрэн хаагдаж, сүүлчийн хоригдол гарах хүртэл эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн