Anu.mn
Farmer’s Almanac АНУ-д маш ширүүн өвөл болно гэж таамаглаж байна.

Farmer’s Almanac АНУ-д маш ширүүн өвөл болно гэж таамаглаж байна.

Fri Aug 05 2022
Farmer’s Almanac АНУ-д маш ширүүн өвөл болно гэж таамаглаж байна.

Америкчууд энэ зуны улиралыг дунджаас дээш халуун, зарим тохиолдолд хэт халуун нөхцөлд даван туулж байна. Харин Farmer’s Almanac-ын таамагаарэнэ өвөл, тус улсын зарим бүс нутагт тэс эсрэгээрээ байх болно гэжээ. АНУ-ын зарим хэсэгт "мөстэй, цастай" өвөл, "гибернацийн бүс/hibernation zone" болох төлөвтэй байна. Энэ тухай Fox Weather бичжээ.

Их нууруудын хойд хэсэг, зүүн хойд болон төвийн бүсийн хойд хэсгээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээний газрын зурагт Баруун дундын дээд хэсгийн ихэнх хэсгийг "мөстлөг, цастай" өвөл "гибернацийн бүс" гэж зарласан бөгөөд хэрэв таамаг биелвэл, 1-р сарын дундуур Төвийн хойд мужуудад агаарын температур цельсийн -40 хэм хүрэх төлөвтэй байгаа нь зарим хотуудын хувьд дээд амжилт болох юм.

Зүүн хойд хэсэгт температур тийм хүйтэн биш, гэхдээ Farmer’s Almanac тэр хэсгээр ердийнхөөс сэрүүн байх болно гэж таамаглаж байна. Тухайн бүс нутгийн цаг агаарын онцлог шинжид тохиолдох нь ховор байдаг, зүүн өмнөд нутагт ч мөн "хүйтэн, нойтон" өвөл болно гэж таамаглаж байгаа юм.

Өмнөд хэсэгийн хувьд, өвлийн гол хүйтэн 1-р сард болж, 2023 оны эхний долоо хоногт Техас, Оклахома мужуудад их хэмжээний цас орох төлөвтэй байна. Урд нь, 2021 оны 2-р сард Техаст маш хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний хэм (-22 хэм) хүрч, 111 хүн нас барж байжээ.

Хүйтэн цаг агаарт дургүй, тохирдоггүй, тэсвэрлэхдээ муу хүмүүст тивийн баруун хэсэг дээр байх нь. Тэнд урьдчилсан мэдээгээр харьцангуй хуурай, дулаан байх юм байна.

Гэхдээ Farmer’s Almanac-ын урьдчилсан мэдээ нь Үндэсний Далай, Агаар мандлын Удирдлагын (NOAA) гаргасантай мэдээтэй зөрж байгаа бөгөөд NOAA нь баруун өмнөд, өмнөд, зүүн эрэгт дулаахан өвөл болох магадлал дунджаас илүү боломжтой гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн