Anu.mn
Facebook хувь хүний нууцыг зөрчсөнийхээ төлөө нөхөн төлбөр олгох болжээ

Facebook хувь хүний нууцыг зөрчсөнийхээ төлөө нөхөн төлбөр олгох болжээ

Fri May 27 2022
Facebook хувь хүний нууцыг зөрчсөнийхээ төлөө нөхөн төлбөр олгох болжээ

Facebook, хэрэглэгчдийн зурган дээр найз нөхөд, танилуудаар нь найзуудаа тэмдэглэхийг зорилгоор, хүмүүсийн өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулсан царай таних өгөгдлүүдээ ашигласан гэж олон нийтээс шүүхэд 650 сая долларын нэхэмжлэл гаргасан зарга шийдэгдэж Иллинойсын 1,4 сая гаруй иргэд тус бүр 397$-н нөхөн төлбөр авахаар болж, энэ сарын эхнээс олгогдож эхэлжээ. Энэ бол зөвхөн эхлэл, өнгөрсөн жил Google Photos, Shutterfly компаниудын эсрэг гаргасан заргаар олон саяын нөхөн төлбөр олгогдохоор шийдэгдсэн, 1-р сард Pret A Manger сүлжээ хоолны газрын эсрэг гаргасан 677,000$-н нэхэмжлэл, ажиллагсадынхаа хурууны хээг хадгалж байснаар нотлогдсон гэх мэт Иллинойс мужийн 2008 оны хувь хүний биометрик нууцлалын тухай хуулийг зөрчсөн олон заргууд хөвөрч байна. Тэр дундаа Иллинойс мужийн хууль улсдаа чангад ордог бөгөөд мөн ийм хатуу хуулиуд Техас, Вашингтонд үйлчилдэг. Дараа жилээс Калифорни, Колорадо, Виржиниа мужуудад хэрэгжих үе шатандаа явж байгаа аж.

Image

Технологи бол гайхалтай зүйл, гэвч, царай таних технологи бол тийм ч сайн зүйл биш. Хүмүүс мөрдлөг дор орсноо ойлгохгүй байна. Зурган дээр автоматаар дараа л биз гэж хэн ч бодох байх, гэтэл энэ үйлдлийн дараа зургуудыг таны платформоос гадуур юунд ч ашиглах боломж тухайн компанид бий бобайна. Жишээ нь, Facebook, YouTube ба Venmo зэрэг веб-сайтуудаас 20 тэрбум гаран зураг татан авч, царай таних өгөгдлүүдийн төлбөртэй сан үүсгэсэн нь илэрч, дуулиан болж байсан программ хангамжийн New-York-ын Clearview AI компани,байна. Мөн хүний царайг хоромхон зуур хувийн мэдэлэлтэй нь холбох технологи нь гэр бүлийн хүчирхийлэл, секс боолчилолд өртөгсөд, гэрч гхамгаалах хөтөлбөрүүдэд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг ноцтой хөнддөг. Ямартай ч, үүнтэй холбоотой шүүхийн заргууд, нөхөн төлбөр, шийдвэрүүд нөлөөлж байгаа ньClearview AI компани, царай таних өгөгдлүүдийн сандаа хууль сахиулах байгууллагуудаас өөр бусад ихэнхи компаниудыг нэвтрэхийг энэ сараас хориглосон, Иллинойс, Техас мужуудад Facebook, Instagram ашиглагчид “царай таних” үйлчилгээг хэрэглэхээ больсон зэргээс харагдаж байна. Ойрын жилүүдэд, хүмүүс энэ асуудлаар мөнгө олж болно гэдгийг мэдсэнээрэнэ асуудалтай холбоотой шүүхийн заргууд нэмэгдэхээр байна гэж хувийн нууцлалын эрх зүйн профессор Мэтью Куглер ярьжээ.

Эх сурвалж: https://www.forumdaily.com/facebook-vyplachivaet-amerikancam-kompensacii-za-narushenie-konfidencialnosti-komu-zhdat-deneg/#

Сүүлд нэмэгдсэн