June
4
2025
Anu.mn
Мэдээ
Европын агаарын тээврийн онгоцнуудад зогсоогоороо зорчих өрөөнүүд бий болж магадгүй байна
Европын агаарын тээврийн онгоцнуудад зогсоогоороо зорчих өрөөнүүд бий болж магадгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Европын агаарын тээврийн онгоцнуудад зогсоогоороо зорчих өрөөнүүд бий болж магадгүй байна

Европын хэд хэдэн хямд өртөгтэй агаарын тээврийн компаниуд, онгоцны тийзний үнийг бууруулах зорилгоор, зогсоо зорчих өрөөнүүд нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна гэж Noi сэтгүүл бичжээ.

Италийн Aviointeriors үйлдвэрлэгчийн, унадаг дугуйн эмээлтэй адилхан, "хагас зогсож, хагас суух" байрлалд суух боломжтой, зай бага эзэлдэг, өвөрмөц Skyrider 2.0 суудал, ирэх жил гэхэд ойрын зайн нислэгт гарч магадгүй байна. Эдгээр нь шал, таазанд тусгай тулгууртай бэхлэгддэг, уламжлалт эконом классын суудлаас 50% хөнгөн байгаа нь онгоцны даацын хувьд маш чухал байгаа юм.

"Энэ бол зөвхөн орон зай хэмнэгч биш, харин төсвийн нислэгт шинэ хандлага" гэж Aviointeriors-с мэдэгдэв. Шинэ суудал нь тав тухтай зөөлөвчтэй, сөхөж буулгах боломжтой, ачааллыг хамгийн тохиромжтой хуваарилах 60 градусын өнцөгт байна. Британийн агаарын тээврийн Ryanair компанийн тэргүүн Майкл О'Лири, 2012 онд "зогсоо сандал"-ыг сонирхож байгаагаа илэрхийлж, ийм суудлын тасалбар ердөө 1-5 фунт стерлинг (нэг хагасаас долоон доллар хүртэл) үнэтэй байхыг санал болгож байсан ч, нэг ч агаарын тээврийн компани ийм суудал нэвтрүүлэх төлөвлөгөөгөө албан ёсоор баталгаажуулаагүй ажээ. Мөн энэ санаа нь, олон нийтийн сүлжээгээр халуухан хэлэлцүүлэг өрнүүлж байв.

2026 оны сүүлийн хагаст Европ, Азийн төсөвт тээвэрлэгчдийн, 2 цаг хүртэл үргэлжилдэг нислэгт анхны зогсоо суудалууд гарч ирж магадгүй байна.Төслийг хэрэгжүүлэхэд нисэхийн дүрэм журамд өөрчлөлт оруулах, аюулгүй байдлын нэмэлт туршилт хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд тэмдэглэсэн бөгөөд энэ бол хямд нислэгийн хөгжлийн зайлшгүй үе шат гэж нисэхийн зах зээлийн шинжээч Жеймс Вилкс бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.