Anu.mn
Эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн өдөр

Эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн өдөр

Wed Jan 17 2024
Эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн өдөр

Нобелийн энх тайвны шагналт, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кингийн өдөр, энэ жил 1-р сарын 15-нд тохиов. 1968 онд Кинг мэргэн буучийн сумны шархаар эмнэлэгт нас баржээ. Жил бүрийн 1-р сарын гурав дахь даваа гарагт, АНУ болон дэлхий даяар эрх чөлөөний төлөөх тэмцэл болон, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Мартин Лютер Кингийн өдрийг тэмдэглэдэг.

Энэ өдөр АНУ-ын холбооны баярын өдөр бөгөөд бүх сургууль, банк, албан газар, шуудангийн салбарууд амардаг. Америкийн телевизийн сувгууд, 60-аад оны үед Мартин Кингийн хэлсэн үгийн клипийг цацаж, өмнөх ням гарагт нь сүмүүдэд номлол уншдаг. Мартин Лютер Кингийн дурсгалд зориулж дурсгалын ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

1986 оны 1-р сарын 16-нд Вашингтон дахь Капитолын Их Ротундад Мартин Кингийн хөшөөг суурилуулж, хар арьст америк хүнд анх удаа ийм хүндэтгэл үзүүлснээр, 1-р сарын 20-нд америкчууд Мартин Лютер Кингийн өдрийг анх удаа тэмдэглэжээ.

Мартин Лютер Кингийн амьдралын сонирхолтой баримтууд:

  • Шагналын тоогоор рекорд эзэмшигч
  • Кинг янз бүрийн коллеж, их сургуулиас дор хаяж 50 хүндэт цолоор шагнагджээ.
  • Кинг докторын диссертацынхаа томоохон хэсгийг хулгайлсан гэгддэг. Бостоны их сургуулийн тусгай комиссын мэдээлснээр эхний хэсгийн 45%, хоёрдугаар хэсгийн 21% нь бусад зохиолчдын бүтээлээс авсан байна. Гэсэн хэдий ч иргэний эрхийн төлөө тэмцсэн гавьяаг нь харгалзан үзээд эрдмийн зэрэг, цолыг нь хасаагүй гэдэг.
  • 1964 онд Кинг Нобелийн энх тайвны шагналын хамгийн залуу эзэн болсон. Тэрээр АНУ-д арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг хүчирхийлэлгүй эсэргүүцсэн үйлсэд манлайлсныхаа төлөө шагнагджээ.
  • Мартин Лютер Кингийн нэрэмжит - 2305 Кинг гэдэг астероид байдаг.

Кингийн хамгийн гайхалтай 10 эшлэл:

  1. Хүний үнэ цэнийн дээд хэмжүүр нь, тайван үед хэрхэн биеэ авч явахаас бус, харин тэмцэл, маргаантай үед хэрхэн биеэ авч яваагаар хэмжигднэ.
  2. Хүмүүс бие биенээсээ айдаг учраас бие биенээ үзэн яддаг; тэд бие биенийхээ талаар юу ч мэдэхгүй учраас айдаг; тэд харилцдаггүй учраас бие биесээ мэддэггүй, тусдаа байдаг учраас тэд харилцаж чаддаггүй.
  3. Ганц ч гэсэн хүнийг итгэж найдахад сургаж, зааж өгсөн бол дэмий амьдраагүй гэсэн үг.
  4. Муу муухайг эсэргүүцэхгүйгээр хүлээж авсан хүн, түүний хамсаатан болдог.
  5. Хүчирхийлэл нь, хар ангал руу хөтөлдөг спираль бөгөөд яг устгах гэж байгаа зүйлээ үүсгэж, төрүүлж, бузар мууг багасгахын оронд улам нэмэгдүүлдэг. Хүчээр худалч хүнийг алж чадах ч, худал хуурмагийг алж, үнэнд тусалж чадахгүй. Үзэн ядагчийг алж болох ч, үзэн ядалтыг устгаж чадахгүй. Харин ч хүчирхийлэл нь, үзэн ядалтыг улам нэмэгдүүлэх маягаар тойрог хэлбэрээр үйлчилж байдаг. Хэрэв та хүчирхийлэлд хүчирхийллээр хариу үйлдэл үзүүлэх юм бол хүчирхийлэл улам бүр нэмэгдэнэ. Харанхуй харанхуйг зайлуулахгүй - зөвхөн гэрэл үүнийг хийж чадна. Үзэн ядалт нь үзэн ядалтыг зайлуулж чадахгүй, харин зөвхөн хайр л зайлуулж чадна.
  6. Бүх зүйлийн төгсгөлд бид дайснуудынхаа доромжлолыг биш, харин найз нөхдийнхөө чимээгүй байдлыг санах болно.
  7. Хүчирхийлэлгүй байх нь хүчирхэг бөгөөд баттай зэвсэг, шархгүй ялдаг түүхэн дэх өвөрмөц зэвсэг юм. Энэ бол эдгээх сэлэм юм.
  8. Хайр бол ямар ч дайсныг найз болгож чадах цорын ганц хүч юм.
  9. Хүн өмнөөс нь үхэхэд бэлэн байх ямар нэг зүйлийг өөртөө олж нээгээгүй бол, тэр бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байна гэсэн үг.
  10. Хэрэв маргааш дэлхийн төгсгөл ирнэ гэж хэн нэгэн хэлвэл, өнөөдөр би мод тарих болно.

Сүүлд нэмэгдсэн