Anu.mn
Эрдэмтэд, сэрүүцүүлэх төхөөрөмжийг орлох дэлхийн цагаан өнгөнүүдийн хамгийн цагаан өнгөтэй ...

Эрдэмтэд, сэрүүцүүлэх төхөөрөмжийг орлох дэлхийн цагаан өнгөнүүдийн хамгийн цагаан өнгөтэй будгийг бүтээжээ

Fri Dec 08 2023
Эрдэмтэд, сэрүүцүүлэх төхөөрөмжийг орлох дэлхийн цагаан өнгөнүүдийн хамгийн цагаан өнгөтэй будгийг бүтээжээ

Эрдэмтэд вантаблэкийг (бараг бүх гэрлийг шингээх чадвартай материал) бүтээж дэлхий даяар шуугиснаас хойш хэдэн жилийн дараа, үүний эсрэг шинж чанартай спектрийн шинэ өнгө бүтээлээ. Энэ нь, цаг уурын хямралыг даван туулах шийдэл болохуйц гэрэл гэгээтэй цагаан будаг бөгөөд энэ талаар Mental Floss дэлгэрэнгүй мэдээлэв.

Механик инженер, профессор Сюлин Руанаар ахлуулсан Пердьюгийн их сургуулийн баг, нарны цацрагийн 98 хувийг ойлгох чадвартай хэт цагаан будаг бүтээсэн бөгөөд дээвэрт ашигласнаар, дээврийн дулаан шингээлтээр халж байдаг өрөөнүүдийн температурыг мэдэгдэхүйц бууруулж чадна гэж үзэж байна. Уг будгаар будсан гадаргуу нь, өдрийн цагаар орчныхоо агаараас 8°F –р (4.5 Цельс) сэрүүн, шөнөдөө 19°F (10.6 Цельс) хүйтэн байх үзүүлэлттэй байна.

"Энэ будгийг ойролцоогоор 1000 хавтгай дөрвөлжин метр (93 м/кв) дээврийн талбайд ашиглахад, хөргөх хүчин чадал нь 10 киловатт байх тооцоо гарсан. Энэ нь ихэнх байшин, барилгуудад ашигладаг төв агааржуулагчаас илүү хүчтэй. Мөн хар асфальтан гадаргуу үд дундын наранд халсан үедээ аливааг түлэх чадвартай байдаг. Харин, уг будгийн барийн сульфатын агууламж нь гэрлийг тараадгаас харахад таагүй биш, мөн гадаргуу нь хүрэхэд сэрүүн байна " гэж Руан тодорхойлжээ

Дулаан цацруулагч будаг нь ерөнхийдөө шинэ зүйл биш боловч, Пердьюгийн их сургуулийн энэхүү бүтээл нь, хөргөлтийн зардлыг бууруулахад ихээхэн үр дүнтэй байхаар байна. Будгийг дээврийн гадаргууд ашиглах бөгөөд одоогийн ихэнхи дээврүүдийн гадаргуу нь, будахад тохирохгүй байгаа нь харамсалтай юм. Мөн энэ будгаар будсан гадаргуу ашиглалтын явцад шороо тоосонд дарагдвал үйлчлэл нь буурдаг, гэхдээ цэвэрлэх боломжтой учраас асуудал үүсдэггүй. Түүнчилэн дулаан ойлгох шинж чанартай хавтангууд үйлдвэрлэгдэж эхлээд байна.

Саяхан Пердьюгийн Их сургуулийн баг, “автомашины өнгөлгөө, гутал, хувцас зэрэгт ашиглах будгийн хөнгөн хувилбарыг бүтээсэн, ирэх жилээс худалдаанд гарна” гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн