Anu.mn
Эрдэмтэд, нанороботууд ашиглан хорт хавдрыг эмчлэх шинэ технологийг амжилттай туршлаа

Эрдэмтэд, нанороботууд ашиглан хорт хавдрыг эмчлэх шинэ технологийг амжилттай туршлаа

Tue May 02 2023
Эрдэмтэд, нанороботууд ашиглан хорт хавдрыг эмчлэх шинэ технологийг амжилттай туршлаа

Глиобластома гэж нэрлэгддэг, үхлийн аюултай тархины хорт хавдартай тэмцэх асуудал маш хязгаарлагдмал байдаг нь, Канадын судалгааны багийг энэхүү шинэ туршилтыг хийхэд түлхэц өгчээ. Тэд, хорт хавдрын эсүүдэд нүүрстөрөгчийн нано гуурс оруулж, соронзон хүч ашиглан хоолойг эргүүлж хорт хавдрын эсүүдийг бутлах технологийг хулгана дээр туршихад, хавдрын хэмжээг багасгаж, амьдрах хугацааг уртасгаж байсан бөгөөд судлаачид энэхүү эмчилгээний шинэ хандлага, хүмүүс дээр мөн ижил үр дүн гаргана гэж үзэж буй талаар New Atlas хэвлэл илүү дэлгэрэнгүй нийтэлжээ.

Глиобластомын хавдар нь хурдацтай өсөж, тархины эдэд нэвтэрч, хими эмчилгээ, цацрагийн эмчилгээнд тэсвэртэй болж, хянахад маш хэцүү болдог. Түүнчлэн, эмчилгээний дараа үлдсэн хорт хавдрын эсүүд, урьдчилан сэргийлэх эмчилгээг хоёр дахин их хүчтэйгээр даван сэргэдэг байна.

Торонтогийн Их Сургуулийн Роботын Институт болон The Hospital for Sick Children (SickKids)-ийн судлаачид, урдны судалгааны ажлынхаа үндсэн дээр, нүүрстөрөгчийн нано гуурсыг төмрийн ислийн тоосонцороор дүүргэж соронз болгон,  эсрэг биетээр бүрсэн бөгөөд энэ нь гуурсыг глиобластомын эсийн гаднах уурагтай холбогдох боломж олгожээ. Энэ үед гуурсыг хорт хавдрын эсүүд залгидаг байна. Дараа нь хорт хавдрын эсийн ойролцоо соронзон орныг идэвхжүүлэхэд хоолойнууд эргэлдэж, эсийн дотоод бүтэц, ялангуяа эсийг энергээр хангадаг митохондридийг эвдэлж, хорт хавдрын эсийг дотроос нь мянга мянган жижиг хутгаар зүсэх мэт ажилладаг.

Хулганууд дээр хийсэн туршилтаар, хавдрын хэмжээ нь мэдэгдэхүйц багасаж, дундаж наслалт нь 22 хоногоос 27 хоног болон нэмэгдэж буй нь харагдсан бөгөөд “Хорт хавдрын эсийн гүнд нанотехнологийг ашигласнаар механик нано мэс засал нь, хавдрын эсийг дотроос нь устгах боломжийг олгодог трояны аргыг харуулж байна" гэж судалгааны хамтран зохиогч, SickKids-ийн эсүүдийн хөгжлийн биологи, үүдэл судлалын тэнхимийн ахлах судлаач Ши Хуан ярьсан байна.

Одоо энэ үйл явцыг хүн дээр туршихын өмнө, нарийвчлалтай тохируулж тааруулах шаардлагатай байгаа. Глиобластомын эмчилгээний салбарт гарсан аливаа шинэ бүтээл, технологийг уг өвчинд нэрвэгдсэн бүх хүмүүс талархан хүлээж авдаг. Мөн  энэ технологи глиобластомд зориулан тусгайлан бүтээгдсэн ч, энэхүү шинэ наноробот техникийг бусад төрлийн хавдартай ажиллахад тохируулж болно. Онолын хувьд эсрэгбиеийн бүрээсийг өөрчилж, нано гуурсыг хавдрын хүссэн газар руу чиглүүлснээр бид бусад төрлийн хорт хавдрын эсийг бүрэн устгах боломжтой болно" гэж тэр нэмж дурдсан байна.

Сүүлд нэмэгдсэн