Эрдэмтэд лабораториос "мини тархи" гаргаж авсан бөгөөд тэр нь видео тоглоом тоглож чадаж байна
Thu Oct 13 2022
Судлаачид тархины эсийг лабораторид ургуулж, түүнд 1970-аад оны Понг видео тоглоомыг хэрхэн тоглохыг зааж өгсөн тухай ВВС мэдээллээ.
Тэдний ургуулсан "мини-тархи" нь хүрээлэн буй орчныг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлдэг. Cortical Labs-ийн доктор Бретт Каган Neuron сэтгүүлд, лабораторид ургуулсан анхны "ухаалаг тархи"-г бүтээсэн гэж мэдэгджээ. Харин бусад мэргэжилтнүүд энэ ажлыг гайхалтай амжилт хэмээн хүлээн авсан ч, тархины эсийг ухаалаг гэж нэрлэх нь арай хэтрүүлсэн хэрэг гэж үзсэн байна.
Доктор Каган, -"Энэ бүтээлийг тодорхойлох илүү сайн нэр томъёо олдсонгүй. Гадны эх сурвалжаас мэдээлэл хүлээн авч, түүнийг боловсруулж, бодит цаг хугацаанд хариу өгөх чадвартай зүйл юм. Микроцефали буюу тархи хэт жижиг байдаг удамшлын эмгэгийг судлах зорилгоор 2013 онд анх мини тархи бүтээгдсэн бөгөөд түүнээс хойш тархины хөгжлийг судлахад ашиглагдаж байна. Харин одоо тэр анх удаагаа хүрээлэн буй орчинтой харилцаж байна. Энэ тохиолдолд видео тоглоомтой харьцлаа.” гэж ярьжээ
Судлаачид дараахь зүйлийг хийсэн:
- 800,000 хүний тархины эсийг үүдэл эсээс, заримыг нь хулганы үр хөврөлөөс гаргаж авсан байна.
- Энэхүү "бяцхан тархи"-аа электродоор видео тоглоомд холбосон бөгөөд тоглоом дох бөмбөг аль талд байгааг, мөн хэр хэр хол байгааг мэдэрч, тоглож байсан байна.
Энэ үед, эсүүд өөрсдийн цахилгаан үйл ажиллагааг бий болгож, тоглоомын үеэр тэд маш бага энерги зарцуулж байсан. Гэвч бөмбөг тавцангийн хажуугаар өнгөрч, санамсаргүй байдлаар дахин эхлэхэд тэд урьдчилан таамаглах аргагүй шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд илүү их энерги зарцуулж байв. Minibrain нь таван минутын дотор тоглож сурсан. Хэдийгээр бөмбөгийг алдаж байсан ч, амжилт нь тооцооллын санамсаргүй үр дүнгээс хамаагүй өндөр байв. Мөн, ухамсаргүй, тоглож байгаагаа ойлгодоггүй байдал нь, хүний теннис тоглох үеийн арга барилтай адил гэж судлаачид онцолж байна.
Доктор Каган энэ технологийг эцэст нь Альцгеймер зэрэг мэдрэлийн доройтлын өвчнийг эмчлэхэд ашиглаж болно гэж найдаж байна. Мөн “мини тархи””ны теннис тоглох чадварт согтууруулах ундаа хэрхэн нөлөөлж байгааг шалгахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэв энэ нь хүний тархитай адилхан хариу үйлдэл үзүүлэх юм бол энэ систем нь туршилтын орлуулагчийн хувьд хэр үр дүнтэй байгааг тодорхой харуулах юм гэж үзсэн.
Судалгааны явц ахих тусам жижиг тархи улам бүр төвөгтэй болж магадгүй ч доктор Каганы баг, биоэтикийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Анхны транзисторууд тийм ч найдвартай биш байсан боловч олон жилийн турш тусгайлан судалсны эцэст дэлхий даяар асар том технологийн гайхамшгийг бий болгосон анхны компьютерийн үйлдвэрлэл шигээр, энэ шинэ технологийн талаар бид бодох ёстой. Хиймэл оюун ухааны мэргэжилтэн, судлаачид аль хэдийн шатрын их мастеруудыг ялах төхөөрөмж бүтээсэн гэжээ.
Харин, доктор Кагантай хамтран ажилладаг Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Карл Фристон: "Бяцхан тархи хэн ч заагаагүй байхад сурч байгаа нь, дасан зохицох, мөн уян хатан байдалтайг харуулсан" гэж ярьсан байна.








