Эрдэмтэд хүний үхлийг урьдчилан таамаглах чадвартай аймшигтай нарийвчлалтай хиймэл оюун ухаан бүтээжээ
Fri Dec 22 2023
Хүмүүс хэзээ үхэхээ мэдэхгүй, мэдэхийг ч шимтэхгүй амьдардаг. Гэтэл энэхүү шинээр бүтээсэн хиймэл оюун ухаантай үхлийн тооцоолуур, хүн хэзээ үхэхийг “аймшигтай” нарийвчлалтайгаар таамаглаж чадна гэж New York Post дэлгэрэнгүй мэдээлэв.
Судалгааны ахлагч Суне Леманн, "Бид хувиргах загварын технологийг ашиглан, амьдралд нь тохиолдсон үйл явдлуудын дараалал болон хэв маягаар хүний амьдралыг шинжилдэг. Үүний үндсэн дээр, хүний амьдралын тухай мэдээлэл, түүний дотор орлого, мэргэжил, оршин суугаа газар, эрүүл мэндийн түүх зэргийг ашигладаг life2vec гэж нэрлэгддэг алгоритмыг бүтээсэн. Энэ нь дундаж наслалтыг 78 хувийн нарийвчлалтайгаар тодорхойлох боломж олгодог гэж тайландаа танилцуулжээ.
"Хүний амьдрал зарим талаараа үг хэл шиг байдаг. Үг, өгүүлбэр бие биенээ дагадаг шиг хүний амьдралын үйл явдлууд бие биенээ дагадаг. Үүнийг бид ашигладаг. ChatGPT-ээс ялимгүй ялгаатай нь, life2vec эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өнгөрсөн үеийг нягт судалснаар тэдний амьдралын хэтийн төлөвийг тооцоолж чаддаг. Энэ загвар бараг бүх зүйлийг урьдчилан таамаглаж чадна" гэж Леманн тайлбарласан бөгөөд түүний судалгааны баг, хүмүүсийн хувийн шинж чанар, мөн улс хооронд нүүж шилжих шийдвэр, хөдөлгөөнийг тусгай программ хангамж ашиглан урьдчилан таамаглахад ашигласан байна.
Леманны баг life2vec-ийг ашиглан, 2008-2020 оны хооронд хүйс, насны хувьд өөр өөр, 6 сая хүмүүсийг судалж, 2016 оны 1-р сарын 1-нээс хойш, дөрвөн жилээс доошгүй наслах магадлал өндөртэй хүмүүсийг тогтоосон бөгөөд "Бидний цуглуулсан мэдээллийн багц нь, хүмүүсийн цаг хугацааны явц дах шилжилт хөдөлгөөн болон хувь хүний амьдралын замналын дарааллын түвшнийг нарийвчлан харуулсан дүрслэлийг бий болгох боломжийг олгодог. Өгөгдлүүдийн хэсэг бүрт, өөр өөр дижитал маркеруудыг хуваарилан тусгайлан ангилсан. Жишээлбэл, ясны хугарлыг S52, төрсний дараах цус алдалт” O72, тамхины дэлгүүрийн ажилыг IND4726, орлогуудыг төрлүүдээр ангилан 100 өөр өөр дижитал тэмдэглэгээгээр тэмдэглэсэн. Эдгээр ангилагдсан мэдээллүүд дээр life2vec тооцоолол хийн, 2020 он гэхэд судалгаанд хамрагдагсдаас, ямар хүмүүс хэрхэн үхэхийг 3/4% дээр бараг төгс таамагласан. Мөн эрт нас барахад нөлөөлж болох хүчин зүйлүүдэд, эрэгтэй хүн байх, сэтгэцийн эмгэгийн оноштой байх эсвэл өндөр ур чадвартай мэргэжилтэй байх зэрэг орсон бол, өндөр орлого, удирдах албан тушаал эрхлэлт болон манлайлагчийн байр суурь урт наслахад ихээхэн нөлөөлж байдаг нь харагдсан. Бид, судалгаанд оролцогчдод тэдний үхлийн талаархи таамаглалын мэдээллийг өгөөгүй. Энэ нь аймшигтай хариуцлагагүй асуудал юм.” гэж тайландаа онцлон тэмдэглэсэн байна.
Леманн, "Мөн бид life2vec-ийг, чухам ямар хүчин зүйлс хүмүүсийг урт наслахад нөлөөлдөг асуудалд гүнзгийрүүлж ашиглаагүй. Энэ нь загварчлалын өөр нэг чухал хэрэглээ юм. Ботыг одоогоор олон нийт болон корпорациудад ашиглах боломжгүй. Хэрэв өргөнөөр тархсан тохиолдолд, AI-г даатгалын бодлого бичих, ажилд авах шийдвэр гаргах гэх мэт тодорхой салбаруудад ашиглахгүй байх. Таамаглалыг одоогоор юунд ч ашиглаагүй байгаа. Life2vec-ийн гол зорилго бол, юуг урьдчилан таамаглаж болох, юуг үл болохыг ойлгоход чиглэсэн." гэж ярьжээ.








