Эрдэмтэд, 2030 он гэхэд хүн мөнх наслах боломжтой болно гэж үзэж байна
Mon Apr 17 2023
Хэрэв та үүрд амьдрах боломжийг мөрөөдөж, эрж хайж байсан бол та азтай байна. Үхэшгүй мөнх наслалтад хүрэхэд ердөө долоон жил л үлдсэн гэж эрдэмтэд үзэж буй талаар Indy100 бичжээ.
Футурист, компьютерийн эрдэмтэн Рэй Курцвейл, хүн төрөлхтөн хэзээ мөнх амьдарч эхлэх болон хиймэл оюун ухаан (AI) сингуляр байдалд хүрэх талаар таамаг дэвшүүлсэн бөгөөд энэ нь, 2030 онд болно гэж үзэж байна.
Технологийн дэвшлийн талаар шинжээч, эртнээс үнэн зөв таамаглал дэвшүүлж ирсэн. 1990 онд тэрээр, 2000 он гэхэд компьютер дэлхийн хамгийн шилдэг шатарчинг ялж чадна гэж таамаглаж байсан. Мөн зөөврийн төхөөрөмжүүд бидний амьдралын томоохон хэсэг болно гэдгийг урьдчилан харж байсан юм.
Хүний оюун ухааны түвшинд хүрсэн хиймэл оюун ухааны технологийн ололт амжилтын тухайд Курцвейл, энэ нь 2029 онд болно, харин мөнх наслалт 2030 онд ирнэ гэж үзэж байна.
Тэрээр, - “2029 он бол хиймэл оюун ухаан хэзээ, Турингийн шалгалтыг давж, хүний оюун ухааны түвшинд хүрэхийг миний таамаглаж байсан яг тэрхүү огноо юм. Бид өөрсдийн бүтээсэн оюун ухаантайгаа нийлж, үр дүнтэй оюун ухаанаа тэрбум дахин үржүүлдэг "онцгой байдал" бий болох огноог 2045 гэж би тогтоосон." гэжээ. Мөн тэрээр, компьютерийн эрдэмтэн Лекс Фридмантай подкаст нэвтрүүлэгт оролцохдоо, үхэшгүй мөнхийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. –“Бид хүний дундаж наслалтыг жил бүр нэг жилээс дээш хугацаагаар нэмэгдүүлэх боломжтой. Бид энэ арваны эцэс гэхэд үүнд хүрч чадна. Мөн нанороботууд бидний цусны урсгалд орж, эрүүл байхад маань тусалж, бодол санаа, дурсамжийг маань үүлэнд байршуулна." гэж ярьсан байна.








