Anu.mn
Эрдэмтэд 2 сарын турш хархнуудад кола уулгахад, тэд мэдэгдэхүйц тэнэг болж байгаа нь ажигл ...

Эрдэмтэд 2 сарын турш хархнуудад кола уулгахад, тэд мэдэгдэхүйц тэнэг болж байгаа нь ажиглагдсан бөгөөд тиймээс судлаачид хүмүүсийг энэ хэрэглээндээ бодолтой хандахыг хүсчээ.

Mon Aug 22 2022
Эрдэмтэд 2 сарын турш хархнуудад кола уулгахад, тэд мэдэгдэхүйц тэнэг болж байгаа нь ажиглагдсан бөгөөд тиймээс судлаачид хүмүүсийг энэ хэрэглээндээ бодолтой хандахыг хүсчээ.

Эрдэмтдийн баг шинэ судалгаагаар харханд Coke, Pepsi зэрэг ундаа уулгаснаар тархи нь маш их гэмтэж, ой санамж, танин мэдэхүйн чадвар нь суларч, эд эсийн эмгэг үүсгэдэг болохыг тогтоожээ. Futurism.com-д энэ туршилтын талаар дэлгэрэнгүйгээр нийтэлжээ.
Мэдээжийн хэрэг, хийжүүлсэн ундаа эрүүл хоол хүнс биш юм. Уг ундаанд агуулагддаг элсэн чихэр нь чихрийн шижин, зүрхний өвчин, цооролт, элэгний хүндрэл зэрэг өвчинд хүргэдэг болохыг олон тооны судалгаагаар баталсан байдаг.

Эдгээр ундааг удаан хугацаагаар тогтмол хэрэглэх нь тархины эрүүл мэнд, зан араншин, сэтгэцийн асуудалд нөлөөлж болохыг гарц олох чадваруудыг шаарддаг төөрдөг байшингаас гарах чадваргүй болж буй хархнуудын байдалтай холбон туршилтаар тайлбарлажээ.

Орчин үеийн хүмүүс түгээмэл хэрэглэдэг хийжүүлсэн ундаануудын судалгаанд зориулж сонгосон хархнуудыг насаар нь 2 сар, 8 сар, 14 сартай гэж хуваасан,бөгөөд хархны тархинд хэрхэн нөлөөлж болохыг судлахын тулд, дараа нь эдгээр насны бүлгүүдээ дотор нь нэг хэсэгт нь ус өгч, нөгөө хэсэгт нь кола нь уулгаж дэд бүлгүүдэд хувааж туршжээ.
Эрдэмтэд 57 хоногийн дараа мэрэгч амьтдын зан байдлын туршилтыг төөрдөг байшинд явуулж, арав хоногийн дараа хархыг устгасан бөгөөд ингэснээр эрдэмтэд тэдний тархинд үүссэн ялгааг судлах боломжтой болжээ. Урьдчилсан үзлэгээр, ус ууж байсан мэрэгч амьтад зүгээр хэвийн байсан бол хийжүүлсэн ундаа уулгаж туршсан амьтад хэвийн биш байв.

Судлаачид зан байдлын туршилт хийх явцдаа, хийжүүлсэн ундаа уусан хархнуудын ихэнхи нь, ялангуяа 2 ба 8 сартай залуу хархнууд, ус уулгаж байсан үе тэнгийнхнээсээ ой санамж нь муу, танин мэдэхүйн үйл ажиллагаа нь ерөнхийдөө сул байгаа болохыг тогтоожээ. Төөрдөг байшин, саадуудыг тойрч гарах тэдний оролдлого амжилтгүй болж байсан байна.

Эрдэмтэд хархнуудын гавлын ясыг нээж тархийг ажиглахад, хийжүүлсэн ундаа уулгаж байсан бүх бүлгийн хархнуудын анхаарал, ой санамж, шүүлт зэрэг сэтгэцийн амин чухал үйл ажиллагааг хянадаг урд талын бор гадаргын хэсэг, түүнчлэн тархины ой тогтоолт, сурах чадварт гол үүрэг гүйцэтгэдэг гиппокампус тодорхой хэмжээгээр гэмтсэн болохыг баталжээ.

Мэдрэлийн гэмтэл хэзээ ч эерэг байдаггүй. Гэхдээ тодорхой хэлэхэд, төөрдөг байшингаас гарч чадахгүй байх нь хархны хувьд амьд үлдээсэн ч, ноцтой зүйл биш юм. Учир нь хархны энэ тархи хүнийхийг бодвол бага үүрэг гүйцэтгэдэг. Харин хүний хувьд урд талын бор гадаргын гэмтэл нь хувь хүний ​​​​өөрчлөлт, хэт их импульстэй байхад нөлөөлдөг бол гиппокампусын гэмтэл нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, хоёр туйлт эмгэг, шизофрени болон бусад сэтгэцийн эмгэгт өртөхөд хүргэдэг гэж үздэг байна.

Энэхүү судалгаа нь урт хугацааны турш үргэлжилсэн туршилт дээр үндэслэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Хэрвээ харханд бараг кола уулгахгүй, харин өдрийн хоолных нь дараа хааяа нэг аягыг уулгаад байсан бол тархи нь зүгээр байх боломжтой байсан. Харин өдөр бүр кока кола эсвэл пепси уулгаж туршсан хархнуудын түүх ийм байдалд хүргэжээ. Гэхдээ мөн харх нь хүн биш гэдгийг бодолцох хэрэгтэй учраас Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) ундааны уршигийг удирдамждаа оруулж шинэчлэхийг хараахан шаардах боломжгүй юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүмүүсийн чихэрлэг хийжүүлсэн ундааны талаар олж мэдсэн бүх зүйлийг харгалзан үзвэл, удахгүй уг ундаануудын шошго илүү олон анхааруулга санамжтай болох нь гайхах зүйл биш бөгөөд хүмүүс илүү их анхаарч, анзаарч хүлээж авах хэрэгтэй болох юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн