February
4
2026
Anu.mn
Мэдээ
Эпштейний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудад Билл Гейтсийн нэр дахин дурдагдав
Эпштейний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудад Билл Гейтсийн нэр дахин дурдагдав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Эпштейний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудад Билл Гейтсийн нэр дахин дурдагдав

АНУ-ын Хууль зүйн яамнаас Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор олон нийтэд ил болгосон шинэ баримт бичгүүдэд Майкрософтын хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтсийн нэр дахин дурдагдсан байна. Баримтууд нь 2013 онд Эпштейний имэйлүүд болон түүний ойрын хүрээллийн хүмүүсийн бичсэн захидлын нооргуудаас бүрдэж байгаа аж.

Эдгээр материалд Эпштейн, Гейтстэй холбоотой зарим хувийн шинжтэй мэдэгдлийг дурдсан ч тэдгээр нь шүүхээр тогтоогдсон баримт бус, тухайн хүний бичвэр, тайлбар хэлбэртэй байгаа юм.

Баримтуудад, Гейтсийг орос эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орсны улмаас бэлгийн замын өвчин туссан,тэр үед Гейтс ,тухайн үеийн эхнэр Мелиндад уг өвчний эсрэг антибиотик нууцаар өгөхийг хүсч бичиж байсныг илтгэх ноцтой мэдэээллүүд багтжээ. Шинэ баримтууд нь Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын 30-нд нийтэлсэн хэдэн зуун мянган баримт бичгийн нэг хэсэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь, Эпштейний хувийн тэмдэглэл, имэйл харилцаа, уулзалтын бүртгэлүүдээс бүрдсэн байна. Мөн Эпштейн, Гейтс нарын хамт авхуулсан, он сар ньтодорхойгүй зургууд багтжээ.

Харин Билл Гейтс, эдгээр мэдэгдлийг үгүйсгэж, түүний хэвлэлийн төлөөлөгч “баримт бичгүүдэд дурдсан зүйлс нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Гейтс өмнө нь Эпштейнтэй уулзаж байсан нь алдаа байсан гэж хүлээн зөвшөөрч байсан ч аливаа хууль бус, зохисгүй үйлдэлд оролцсон гэх мэдээллийг удаа дараа няцаасаар иржээ.

Эпштейн 2019 онд, бэлгийн наймааны хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Нью-Йорк хотын хорих ангид нас барсан. Мөн Гейтсийн тухайн үеийн зөвлөх Борис Николичийн нэрээр бэлтгэсэн гэх захидалд ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд эргэлзээ төрүүлэх үйлдлүүдийн талаар өгүүлсэн нь анхаарал татаж, түүний хэрэгтэй холбоотой баримтууд, одоо ч хууль тогтоогчид болон олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.