Ерөнхийлөгч Дональд Трампын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхан түүнийг, 47 дахь ерөнхийлөгч Трамп нь Орос, Украины хоорондох дайныг зогсоох асуудалд үчин чармайлт гаргаж байгаа дээр үндэслэн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаа талаар Fox News мэдээлэв.
Теннесси мужийн төлөөлөгч Энди Оглес, Индианагийн төлөөлөгч Марлин Штуцмантай хамт наймдугаар сарын 19-нд Нобелийн хороонд захидал илгээсэн бөгөөд тэд уг захидалдаа, Трампыг хэд хэдэн фронтод энхийг сахиулахад хүчин чармайлт гаргасан, хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн дээд хэмжээний уулзалт болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг Европын удирдагчидтай уулзсан талаар дурдаад, “Бид Ерөнхийлөгч Дональд Ж.Трампын олон улсын найрсаг харилцаанд оруулсан бодит хувь нэмэр болон мөргөлдөөн, дайны эрсдэлийг бууруулахад үзүүлсэн манлайлал, яриа хэлэлцээг эвлэрүүлэх зам болгож ашиглаж буйг нь үнэлж, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байна” гэж бичжээ.
Трамп 8-р сарын 15-нд Аляскад Путинтэй уулзсан бөгөөд хоёр тал уулзалтыг эерэгээр дүгнэсэн юм. Мөн, 8-р сарын 18-нд Цагаан ордонд Зеленский болон Европын бусад удирдагчидтай ер бусын уулзалт хийж, Трамп, Украины аюулгүй байдлыг хангахад ихээхэн тусламж үзүүлнэ гэж амласан. Уг бүс нутагт шударга, урт удаан энх тайван тогтоохын тулд Ерөнхийлөгч Зеленский, Путин хоёрын яриа хэлэлцээг хөнгөвчлөх зорилгоор уулзалт зохион байгуулсан, Армени болон Азербайжаны хооронд түүхэн энх тайвны гэрээ байгуулж, "Газын мөргөлдөөний асуудлаар бүс нутгийн удирдагчидтай шууд харилцаж", Абрахамын хэлэлцээр зэрэг анхны бүрэн эрхийн хугацаанд энх тайвны хэлэлцээрийг зуучилсан” зэрэг нь Трампын гавьяа хэмээн онцолсон байна.
Трамп урд нь, тухайн үед ерөнхийлөгч байсан бол Москва довтлохгүй байсан гэж удаа дараа мэдэгдэж байсан.Мөн, тухайн үед Трамп ерөнхийлөгч байсан бол, дайн гарахгүй байх байсан гэж наймдугаар сарын 15-нд Путин мэдэгдсэн юм.
Захидалд, "Трампыг,America First дипломат ёсыг дэмжигч бөгөөд даяарчлал биш харин хүч чадал, болгоомжтой байх нь АНУ-ын тогтвортой гадаад бодлогын түлхүүр гэж үздэг. Дэлхийн өөр ямар ч удирдагч, дайныг зогсоож, олон зууны маргааныг шийдэхэд хүчин зүтгэл гаргаж байгаагүй. "Тэр бол энх тайвны ерөнхийлөгч. Энэ жил Нобелийн шагнал хүртэх эрхтэй хүн манай гараг дээр түүнээс өөр байхгүй, дэлхийн олон удирдагч үүнийг хүлээн зөвшөөрч байна" гэж бичжээ.