Anu.mn
Энэ зун Европт Facebook болон Instagram-ыг хааж магадгүй: Европын Холбоо, Meta компани хэр ...

Энэ зун Европт Facebook болон Instagram-ыг хааж магадгүй: Европын Холбоо, Meta компани хэрэглэгчийн мэдээлэлд хандаж байгаа хандлагад сэтгэл дундуур байна.

Sun Jul 10 2022
Энэ зун Европт Facebook болон Instagram-ыг хааж магадгүй: Европын Холбоо, Meta компани хэрэглэгчийн мэдээлэлд хандаж байгаа хандлагад сэтгэл дундуур байна.

Ирландын хяналтын байгууллагаас, Facebook, Instagram-ын толгой компани Meta Platforms, Inc., Европчуудын мэдээллийг АНУ-тай хуваалцах боломжгүй гэсэн шийдвэр гаргавал Facebook болон Instagram нийгмийн сүлжээнүүд Европт хаагдах магадлалтай байгаа талаар Independent мэдээлжээ. Хэрэв ЕХ-ны зохицуулах хорооноос зөвшөөрвөл, энэ зунаас, энэхүү хоёр олон нийтийн мэдээллийн хэрэгслийг Европын хэрэглэгчид ашиглах боломжгүй болно.
Мета компани нь мөн Ирландын нууцлал зохицуулах хорооны шийдвэрийг баталсан бөгөөд "Европын мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагуудаар хянуулах ёстой энэхүү шийдвэрийн төсөл нь, шийдвэрлэх шатандаа явж байгаа ЕХ болон АНУ-ын хуулиудын хоорондын зөрчлийг тусгасан. Бид ЕХ болон АНУ-ын хооронд өгөгдөл дамжуулах боломжийг олгох хууль эрх зүйн шинэ тогтолцооны тухай хэлэлцээрийг сайшааж байгаа ба энэхүү тогтолцоо нь гэр бүл, олон нийт, эдийн засгийг холбоотой байлгах боломжийг бидэнд олгоно гэж бид найдаж байна." гэж Meta -гийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Facebook нь Европт өдөр бүр 300 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд Европын эдгээр хэрэглэгчид, дэлхийн нийт хэрэглэгчдийн 10 гаруй хувийг эзэлж байна.
Харин Instagram-ыг европчууд илүү дуртай хэрэглэдэг бөгөөд дэлхийн нийт хэрэглэгчдийн дөрөвний нэгээс илүү хувь нь европчууд юм.

Ирландын Мэдээлэл Хамгаалах Комиссоос, Европын бусад нууцлал зохицуулах байгууллагуудад эдгээр сүлжээг хаах албан тоот илгээсэн бөгөөд тэд ирэх сарын дотор уг шийдвэрт саналаа өгөх юм. Энэхүү маргаантай асуудал нь, хувийн нууцлалыг хамгаалахын төлөө тэмцэгчид болон АНУ-ын технологийн аварга компани хоёрын хооронд олон жил үргэлжилсэн хуульчлах тэмцлийн дараа гарч байгаа бөгөөд үүний үр дүнд Европын Шүүх 2020 онд, ЕХ-АНУ хоорондын нууцлалын хамгаалалт хэмээх өгөгдөл дамжуулах Privacy Shield гэрээг хүчингүй болгосон ажээ.

Мета 3-р сард, АНУ-ын Securities and Exchange Commission хороонд өгсөн мэдэгдэлдээ: "Хэрэв Атлантын далайг дамнасан мэдээлэл дамжуулах шинэ систем батлагдахгүй бол бид цааашид үргэлжлүүлэн SCC болон Европоос АНУ руу өгөгдөл дамжуулдаг ижил төстэй бусад арга хэрэгслүүдэд тургуурлах боломжгүй. Иймээс Facebook, Instagram зэрэг манай хамгийн чухал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Европт санал болгох боломжгүй болох магадлал үүсч байна." хэмээн бичжээ.

forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн