Энэ жил Талархлын баярыг ресторанд тэмдэглэх нь гэртээ байснаас хямд тусна

Өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үед болох гэж буй Талархлын баяр хүмүүсийн хэтэвчийг илүү хүчтэй цохих нь. Гэхдээ хачирхалтай нь үүнд эерэг талууд байгаа бөгөөд одоо энэ өдрийг ресторанд тэмдэглэх нь илүү боломжийн байх болно гэж CNBC мэдээлжээ.
Инфляцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд нэг фунт (450 гр) цацагт хяруулын үнэ жилийн өмнөхөөс 17 хувиар өссөн байна. Wells Fargo-гийн тайланд дурдсанаар, инфляци болон шувууны ханиадны нөлөөгөөр хяруулын бүтэн мах 23 хувиар өссөн мөн шувууны тоо толгой буурахад хүргэсэн байна.
Баярын ширээний бусад гол бүрэлдэхүүн хэсгүүд болох өндөг - 43%, цөцгийн тос - бараг 34%, гурил - 25% -иар өссөн байна. Жимс, хүнсний ногооны үнэ бага зэрэг өсч, жилийн өмнөхөөс 10%-иар өссөн хэвэндээ байна.
2022 онд 12 сарын өмнөхөөс илүү үнэтэй болсон талархлын баярын нэрийн бүтээгдэхүүнүүд:
өндөг 43%
цөцгийн тос, маргарин - 33.6%
гурил, бэлэн гурилын холимог - 24.6%
лаазалсан жимс - 18.7%
хөлдөөсөн/хөргөсөн гурилан бүтээгдэхүүн, бялуу - 18.6%
лаазалсан ногоо - 18%
шувууны түүхий мах - 16.9%
төмс - 15.2%
элсэн чихэр, чихэр - 14.9%
талх - 14.8%
сүмс, шөл - 14.6%
шинэхэн жигнэмэг, боов, маффин - 13.6%
шүүс, зөөлөн ундаа - 12.7%
давс, бусад халуун ногоо - 10.3%
хиам - 9.1%
алим - 4.8%
Wells Fargo-ийн хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн зөвлөх бүлгийн салбарын шинжээч, Талархлын өдрийн тайлангийн хамтран зохиогч Брэд Рубиний хэлснээр анх удаагаа "Америкчууд баярын өдрүүдэд кафе эсвэл ресторанд хооллох замаар мөнгөө хэмнэж чадна" гэсэн бөгөөд Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, өнгөрсөн онд гадуур хооллох зардал ердөө 8.6%-иар өссөн бол гэртээ хооллох зардал энэ хугацаанд 12.4%-иар өссөн байна. "Өмнө нь тансаг хэрэглээ гэж байсан зүйлс одоо хэмнэлтэд оржээ" гэж Рубин хэлэв.
Гэхдээ өндөр өртөгтэй болсон ч Талархлын баярын цацагт хяруулыг ихэнх өрхүүд "шийдэгдэхгүй асуудалд" тооцохгүй байна гэж саяхан өглөөний зөвлөгөөний тайланд дурджээ. Судалгаагаар, арван өрх тутмын ес нь буюу 87% нь баярын ширээний цэс хэвээр үлднэ гэж хариулсан үр дүн гарсан, Талархлын баярын ширээний гол хоол нь хасагдах асуудалд ороход тохиромжгүй" гэж тайланд дурджээ.
Хэрэв та гэртээ баярын оройн хоол хийхээр шийдсэн бол ALDI, Walmart энэ жил онцгой урамшуулал зарласан гэдгийг бүү мартаарай. Арваннэгдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 29-ний хооронд ALDI уламжлалт баярын барааны үнийг 2019 оны үнээр борлуулна гэж мэдэгдсэн. Хэвлэлийн мэдээгээр, эдгээр үнэ нь дэлгүүрт санал болгож буй үнээс 30% хямд байх болно гэжээ.
Тус улсын хамгийн том жижиглэн худалдаалагч Уолмарт одоо Талархлын баярын уламжлалт барааны шинэчилсэн үнийг өнгөрсөн жилийн түвшинд буулгаж байна гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч баялгийн менежментийн "Person Capital" фирмийн судалгаагаар, гэр бүлүүдийн 42% нь, зочдоосоо зардлаа нөхөхийн тулд бэлэн мөнгө гуйхаар төлөвлөж байгаа байдал харагджээ.








