Энэ сард шөнийн тэнгэрт 5 гариг эгнэж байна
Thu Jun 09 2022
Сүүлийн хэдэн сарын турш гаригууд эгнэх үйл явц явагдаж байгаа бөгөөд эцэст нь бид энэ 6-р сард шөнийн тэнгэрт нарны аймгийнхаа 5 гаригуудыг нэг дор харж болох нь.
Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст, орон нутгийн харагдах нөхцлөөс хамааран тэнгэрийн хаяанд, зүүнээс урагш тархсан байх Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гаригуудыг 6-р сарын 10наас хойш сар дуустал харж болох юм. Гэхдээ сарын сүүлээр хамгийн сайн харагдах болно. Нар мандахаас 45 минутын өмнө, энгийн нүдээр харагдахуйц тод байх ба одноос ялгахын тулд гэрлийн анивчилтыг нь сайн ажиглах хэрэгтэй. Одод бол анивчиж харагддаг бол гаригууд харьцангуй тогтуун харагдаж ялгарна.

Буд гараг зүүн зүгт хамгийн хол, доор байрлах бол Сугар хамгийн тод гэрэлтэй, баруун дээр нь, Ангараг улбар шар өнгөтэй зүүн урд, Бархасбадь баруун дээр нь, харин Санчир гараг түүний баруун дээр нь бага зэрэг өмнө зүгрүү чиглэсэн байрлалтай байна.
Мөн Тэнгэрийн ван гариг, гарагуудын цугларалтад оролцох ч дурангаар, харанхуйд л харагдах юм. Далай ван гариг өглөөний тэнгэрт Aquarius-ын ордонд байх ч зөвхөн огторгуйн дурангаар харах боломжтой.

Гаригуудын нарыг тойрон эргэх хугацаанууд нь: Буд гариг дэлхийн 88 өдөрт, Сугар 225 өдөр, Ангараг 687 өдөр, Бархасбадь 12жилд, Санчир 29 жилд нэг удаа бүтэн тойрдог. Иймээс энэ удаагийнх шиг 5н гаригуудын эгнэлт ер нь бол тогтмол бус хуваарийн дагуу болдог. Сүүлийн удаа 2020 онд гаригууд бас эгнэж байжээ.
“Эдгээр гаригуудыг нэг дор харах боломж тэр болгон олдоод байдаггүй тул гадагшаа гарч тэднийг харах нь сайхан боломж юм” гэж Chicago's Adler Planetarium-ын олон нийтийн огторгуйн ажиглалтын захирал Michelle Nichols хэлжээ.
Эх сурвалж: Originally published on Live Science








