November
14
2025
Anu.mn
Мэдээ
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн га ...
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн газрын зогсолт дуусч магадгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн газрын зогсолт дуусч магадгүй байна

11-р сарын 9-нд АНУ-ын Сенат, холбооны засгийн газрыг дахин нээх 40 хоногийн хаалтыг зогсоох алхмуудыг хийсэн бөгөөд энэ нь, олон мянган холбооны ажилчдыг ажилгүй болгож, хүнсний тусламжийн төлбөрийг хойшлуулж, агаарын тээврийн нислэгийг тасалдуулсан гэж Ройтерс мэдээлэв.

Процедурын санал хураалтаар сенаторууд, Төлөөлөгчдийн танхимаас өмнө нь баталсан хуулийн төслийг батлав. Энэ нь засгийн газрын санхүүжилтийг 1-р сарын 30 хүртэл сунгаж, бүтэн жилийн гурван төсвийн багцыг багтаасан бөгөөд үүнд, Төлөөлөгчдийн танхимаар батлуулах, Ерөнхийлөгч Дональд Трампад гарын үсэг зуруулахаар илгээх зэрэгт, хэдэн өдөр шаардлагатай байна.

Намынхаа удирдлагыг эсэргүүцсэн цөөн тооны Ардчилсан намынхантай байгуулсан тохиролцооны дагуу, Бүгд Найрамдахчууд 12-р сард Боломжийн үнэтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу татаасыг сунгах талаар санал хураалт явуулахад бэлэн байна. Бага орлоготой америкчуудыг хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахад нь тусалдаг, жилийн эцэст хугацаа нь дуусдаг эдгээр татаас нь төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намынхны гол шаардлага байсан юм.

Хуулийн төслийг урагшлуулах санал хураалт нь, хамгийн бага зөрүүтэй буюу 60-40 саналын харьцаатайгаар батлагдав. Хуулийн төсөлд холбооны агентлагуудыг 1-р сарын 30 хүртэл ажилчдаа цомхотгохыг хориглосон нь, холбооны үйлдвэрчний эвлэлүүд болон тэднийг дэмжигчдийн ялалт болж, холбооны засгийн газрыг цомхотгох Трампын кампанит ажлыг түр зогсоож байна.

Холбооны бүртгэлээс харахад, Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэх үед засгийн газарт ойролцоогоор 2.2 сая энгийн ажилтан байснаас жилийн эцэс гэхэд дор хаяж 300,000 хүн цомхотгогдох төлөвтэй байна. Мөн уг хуулийн төсөлд цэргийн албан хаагчид, хилийн эргүүлийн агентууд, агаарын хөдөлгөөний хянагч зэрэг бүх ажилтнуудад олгогдоогүй цалин хөлсийг нь олгохоор заасан аж.

Сенатын цөөнхийн удирдагч Чак Шумер, уг арга хэмжээний эсрэг санал өгсөн бөгөөд олон ардчилсан намынхан уг тохиролцоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Конгрессын гишүүн Ро Ханна X-дээр,"Сенатор Шумерыг солих хэрэгтэй. Хэрэв тэр Америкчуудыг даатгалын шимтгэлээ нэмэгдүүлэхээс сэргийлэх тэмцлийг удирдаж чадахгүй бол тэр юуны төлөө тэмцэж байгаа юм бэ?" гэж бичжээ.

Арваннэгдүгээр сарын 9-нд холбооны ажилчдыг ажлаас нь чөлөөлж, хүнсний тусламжийн хөтөлбөрүүд тасалдаж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хааж, агаарын тээврийн хөдөлгөөнүүдийг тасалдуулсан 40 дэх өдөр тохиосон юм. Хойд Каролина мужийн Бүгд Найрамдах намын сенатор Том Тиллис, засгийн газрын үйл ажиллагааны зогсолтын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа нь Сенатыг тохиролцоонд хүрэхэд түлхэц болсон гэжээ.

Үүний зэрэгцээ Трамп ACA даатгалын зах зээлийн татаасыг хувь хүмүүст шууд төлбөрөөр солих санааг дахин дэвшүүлсээр байгаа юм.11-р сарын 9-ний ням гарагт Трамп Truth Social сонинд татаас нь "даатгалын компаниудад гэнэтийн ашиг, Америкийн ард түмний хувьд гамшиг. Татаасыг хувь хүмүүст шууд өгөхийг шаардаж, хүмүүсийг өөрсдөө даатгал худалдаж авах боломжтой болгоно. Засгийн газар дахин нээгдмэгц энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд, би хоёр талтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж бичжээ.

Үүний зэрэгцээ, хүнсний тусламж авч буй сая сая америкчууд 11-р сарын 9-нд, хууль тогтоогчид тэтгэмжийг нь ирэх жил хүртэл сунгах урьдчилсан тохиролцоонд хүрснээр тайвшираад байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.