Anu.mn
Элон Маскийн 12 дахь хүүхэд төржээ

Элон Маскийн 12 дахь хүүхэд төржээ

Mon Jul 01 2024
Элон Маскийн 12 дахь хүүхэд төржээ

Шуугиантай тэрбумтан, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Маркхэмээс (Канад) гаралтай, Neuralink компанийн захирал Сиобхан Зилис хүүхдийг нь төрүүлсэн гэдгийг баталсан гэж BlogTO мэдээлэв.

Шинээр төрсөн хүүхэд, 52 настай Маскийн 12 дахь өв залгамжлагч, Сиобхан Зилисийн гурав дахь хүүхэд болжээ. Хосууд 2021 оны арваннэгдүгээр сард ихэр хүүхэдтэй болж байсан юм. Маск бол дэлхийн хамгийн баян хүн бөгөөд 215 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй, тэрээр олон хүүхэд өсгөх ямар ч зардлыг төлж чадна гэдэгтээ эргэлздэггүй.

38 настай Зилис нь, Йелийн их сургуулийг төгссөн бөгөөд 2015 онд Форбес сэтгүүлээс гаргасан венчур капиталын ангилалын 30-аас доош насныхны жагсаалтад багтаж байсан. Тэрээр одоо, Маскийн тархины суулгацын судалгаа хийдэг Neuralink-ийн Үйл ажиллагаа ба тусгай төслүүдийн захирлаар ажилладаг байна. 2023 он хүртэл Зилис OpenAI-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсан. Тэнд ашгийн бус байгууллагад хамтран ажиллах үйл ажиллагааны үеэр Масктай танилцаж байжээ.

Ирээдүйн тэрбумтан Маск 18 настайдаа Өмнөд Африкаас Канад руу цагаачилж, энэ улсад төрсөн, ээжийнхээ ачаар иргэншил авчээ. Дараа нь тэрээр Кингстон дахь Хатан хааны их сургуульд суралцсан. Маск 2000 онд Канадын зохиолч Жастин Вилсонтой гэрлэж, 2008 онд салсан. Энэ гэрлэлтээс зургаан хүүхэд төрүүлсэн (5 нь өнөөдөр амьд).

Бардам тэрбумтан, Канадын дуучин Граймсаас дахин гурван хүүхэдтэй. Нийтдээ Маск одоо хэдэн арван алдартай өв залгамжлагчтай. Бизнес эрхлэгч төрөлт буурч буй асуудалд ихээхэн зовниж, пронаталист хөдөлгөөнтэй нягт холбоотой байдаг. Арван хоёр дахь өв залгамжлагч нь төрсөн нь, түүний хувийн үзэл бодлыг нотолж байгаа юм гэж бичжээ.

12 хүүхдийн эцэг саяхан хэлсэн үгэндээ, Европын улсууд "төрөлтийн хямрал"-д нэрвэгдэж байна. Соёл иргэншилд, хүмүүс томчуудын живхэнд чимээгүйхэн уйлсаар үхэх аюул нүүрлэнэ" гэж анхааруулсан байна.

Сүүлд нэмэгдсэн