Anu.mn
Элон Маск тархины чипийг хүмүүс дээр туршихаар бэлдэж байгаа бөгөөд мөн өөртөө суулгана

Элон Маск тархины чипийг хүмүүс дээр туршихаар бэлдэж байгаа бөгөөд мөн өөртөө суулгана

Sat Dec 03 2022
Элон Маск тархины чипийг хүмүүс дээр туршихаар бэлдэж байгаа бөгөөд мөн өөртөө суулгана

Бизнес эрхлэгч, инженер, тэрбумтан Илон Маск 11-р сарын 30-нд тархины чипийг ойрын зургаан сарын дотор хүн дээр туршиж эхэлнэ гэж мэдэгджээ. Энэхүү чипийг түүний эрүүл мэндийн технологийн компани бүтээсэн гэж TheGuardian мэдээлэв.

Маск, өөрийн Neuralink компанийхаа танилцуулгын үеэр, тархины утасгүй чипийн тухай мэдээлж, хүн дээр хийх эмнэлзүйн туршилтын зэрэгцээ, нэгийг нь өөртөө суулгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Neuralink нь, төрөлхийн хараагүй хүмүүсийн ​​харааг ч хүртэл сэргээж чадах, мөн нуруу нугас нь тасарсан хүмүүсийн хөдөлгөөн, яриа, "биеийн бүрэн ажиллагааг" сэргээдэг тархины чипийн интерфэйсийг хөгжүүлж буйгаа мэдэгдээд, энэхүү тархины бор гадаргыг онилдог чипийг зургаан сарын дотор хүн дээр туршиж үзэх боломжтой болно гэж компанийн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Тус компани, Хүнс, Эмийн чанарын Хяналтын Захиргаанаас (FDA) уг төхөөрөмжийг худалдах зөвшөөрлөө аваагүй байгаа ч, Маск хүний ​​биед суулгац суулгах баримт бичгийн ихэнхийг бүрдүүлсэн, " Утасгүй тархины чип хөгжүүлэхэд ахиц дэвшил гарсаар байна, онолын хувьд ахиц дэвшил хурдсах ёстой, учир нь бид утга учиртай зүйл хийж байна." гэсэн байна.

Neuralink, хүн дээр хийх эмнэлзүйн туршилтын зөвшөөрлөө хүлээж, одоогийн байдлаар амьтад дээр туршилт хийж байгаа юм байна.

Сүүлд нэмэгдсэн