Элон Маск, тархиндаа Neuralink чип суулгах хүсэлтэй хүмүүсийг хайж байна
Mon Sep 25 2023
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) хүн дээр туршилт явуулах зөвшөөрөл авснаас хойш хэдэн сар өнгөрч, Neuralink анхны туршилтын субъектуудаа хайж эхлээд байна. Энэ тухай The Verge бичжээ.
Элон Маскийн эзэмшдэг PRIME Study гэдэг компанийн зургаан жилийн туршилт нь, Neuralink-ийн технологийг саажилттай хүмүүс дээр туршиж уг төхөөрөмжөө удирдаж сургах зорилготой. Тус компани нь 22-оос дээш насны, нуруу нугасны босоо гэмтэлээс шалтгаалсан квадриплеги буюу ALS өвчтэй, байнгын найдвартай асрагчтай хүмүүсийг хайж байна.
Энэхүү, Нарийн робот суулгац тархи-компьютерийн интерфэйс гэсэн утгатай PRIME хэмээх Precise Robotically Implanted Brain-Computer Interface нь, гурван зүйлийг нэг дор судлах зорилготой байгаа аж.
Эхнийх нь, Neuralink компанийн тархи-компьютер төхөөрөмж болох N1 имплант юм. Хоёр дахь нь, R1 мэс заслын робот. Гурав дахь нь, N1 хэрэглэгчийн програм бөгөөд тархитай холбогдож тархины дохиог компьютерийн үйлдэл болгон хувиргадаг программ хангамж юм. Neuralink нь системийн бүх гурван хэсгийн аюулгүй байдал, үр нөлөөг туршихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Судлаачид, саажилттай хүмүүст компьютер болон бусад төхөөрөмжийг удирдах боломжийг олгодог суулгацыг удаан хугацаанд туршиж ирсэн. Жишээлбэл, саяхан хэвлэгдсэн хоёр судалгаагаар, тархи-компьютерийн интерфэйс нь ALS-тай өвчтөнүүдэд, компьютер дээр бичих замаар харилцахад тусалдаг болохыг харуулсан юм.
5-р сард FDA-с авсан туршилт хийх зөвшөөрөл нь, Neuralink-ийн хувьд томоохон алхам болсон бөгөөд PRIME-н энэхүү туршилтад оролцогчид, эхлээд судлаачидтай тодорхой товоор 9 удаа уулзаж хянуулж байх 18 сарын судалгаанд хамрагдна. Үүний дараа тэд долоо хоногт дор хаяж, хоёр цагийг тархи-компьютерийн интерфэйсийн судалгааны сургалтад зарцуулах бөгөөд дараа нь таван жилийн турш 20 удаа үзүүлж шалгуулах туршилтад хамрагдах аж. Neuralink нь, одоогийн байдлаар хэдэн оролцогч хайж байгаа болон туршилтаа хэзээ эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаагүй байна. Харин, туршилтад оролцогчидын судалгааны төвд ирэх, буцах гэсэн судалгаатай холбоотой зардлыг л зөвхөн нөхөн олгох бодолтой байгаа гэж мэдэгджээ.
Neuralink-тай холбоотой олон тодорхойгүй зүйлийн нэгэн адил компанийн амлалтууд болон төлөвлөгөөнүүдийг ялгаж салгахад хэцүү байдаг. Тиймээс PRIME судалгаа туршилтаараа юу хийх, хэзээ эхлэхийг хэлэхэд мөн хэцүү байгаа бөгөөд ямартай ч Илон Маскыг толгойдоо оруулснаар юу болох талаар тун удахгүй анхны ойлголт гарч ирэх бололтой...








