Тэрбумтан Илон Маск, долдугаар сарын 16-нд Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюом, сургуулиуд хүүхдүүдийн хүйсийн баримжааны талаар эцэг эхчүүдэд нь мэдэгдэхийг хориглосон хуульд гарын үсэг зурсны дараа SpaceX болон X компанийн төв байраа Калифорниас Техас руу нүүлгэх болсноо зарласан гэж Fox Business мэдээлэв.
Маск, "Би ямар нэг байгууллага, албан газруудаар орж, гарах үедээ, солиотой хар тамхичдаас бултаж зугтаж явахаас залхаж байна. Ийм төрлийн хууль тогтоомж нь эцсийн дүндээ гэр бүл, бизнес эрхлэгчдийг хүүхдүүдээ хамгаалахын тулд Калифорни мужийг орхин явахад хүргэнэ гэдгийг би жилийн өмнө Newsom-ийн захирагчид хэлж байсан." гэж энэ шийдвэрээ тайлбарлажээ.
7-р сарын 15-ны даваа гарагт Newsom, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН тухай хууль гэх,сургуулиуд хүүхдийн хүйсийн баримжааны талаар, эцэг эхэд нь мэдэгдэхийг хориглосон AB1955-д гарын үсэг зуржээ. Newsom-ийн албаны төлөөлөгч, сургуулиудад трансжендерийн мэдэгдлийн бодлогыг хэрэгжүүлэхийг хориглосон энэ шинэ хууль нь, "Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Энэ хууль нь, эцэг эхчүүд үүргээ ухамсарлах, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад тустай. Мөн улс төрчид болон сургуулийн ажилтнууд гэр бүлийн асуудалд зүй бусаар хөндлөнгөөс оролцохоос сэргийлж, хүүхэд, эцэг эх хоорондын харилцааг хамгаалан, гэр бүл доторх хувийн асуудлыг хянах оролдлогыг хориглох зорилготой" гэж ярьжээ.
Newsom, AB 1955-д гарын үсэг зурсан уг хууль нь, тус муж дах трансжендэрийн бодлого болон сургуулийн сурах бичгүүдийн агуулгын талаархи маргаантай асуудлууд өрнөж буй үеэр гарч байна. Маск, компаниудаа Калифорниас нүүлгэж байгаагаа зарлахаас өмнө мужийн нэгэн нэрт хууль тогтоогч, тэрбумтныг шинэ хуулийг эсэргүүцэж байгааг хурцаар шүүмжилсэн бөгөөд мөн мужийн сенатор Скотт Вайнер "Network X" дээр, "Илон Маск бол, хүүхдийн эрхэд халдах асуудлын тод жишээ юм" гэж, Маскийн "Таны хүүхдүүдийг Калифорнид, муж улс авч явах болно" гэж бичсэн нийтлэлд нь хариу болгон бичжээ. Newsom-ын оффис, Маскийн, компаниудаа Калифорни мужаас гаргах шийдвэрийн талаархи хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байна. Өнгөрсөн жил Чино хөндийн сургуулиуд, эцэг эхчүүдэд хүүхдийнх нь хүйсийн хандлагын талаар мэдэгдэх бодлогыг сурталчилсан. Энэ нь Калифорнийн Ерөнхий прокурор Роб Бонтагийн багийг энэ үйлдэл нь хүний эрхийг зөрчсөн эсэхийг шалгахад хүргэснээс уг хууль эхтэй ажээ.