Anu.mn
Элон Маск эцэст нь Твиттерийг худалдан авч, компанийн төв байр руу угаалтуур барин орж буй ...

Элон Маск эцэст нь Твиттерийг худалдан авч, компанийн төв байр руу угаалтуур барин орж буй бичлэгээ нийтэлжээ

Sat Oct 29 2022
Элон Маск эцэст нь Твиттерийг худалдан авч, компанийн төв байр руу угаалтуур барин орж буй бичлэгээ нийтэлжээ

Америкийн тэрбумтан, Tesla болон SpaceX-ийг үүсгэн байгуулагч, одоо Твиттерийн тэргүүн Илон Маск 44 тэрбум долларын худалдан авалт хийж, шинээр худалдаж авсан микроблогын компаниа албан ёсоор хүлээн авлаа.

Маск, олон нийтийн сүлжээг худалдаж авах хэлэлцээрийг хаах талаар ”The bird is freed” (Шувуу суллагдлаа) хэмээн жиргэжээ

Тэрээр гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүүгийн захирал Нед Сегал нарыг халсан. Мөн хуулийн бодлого, итгэлцэл, аюулгүй байдлын хэлтсийн дарга Вижая Гаддег ажлаас нь чөлөөлсөн байна. 2021 оны нэгдүгээр сард Капитолыг дайрсны дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хаягийг хаах шийдвэрийг тэр гаргасан юм.

Өмнөх өдөр нь Элон Маск твиттерийн сурталчлагчдад хандсан уриалга нийтэлж, микроблогийн үйлчилгээг худалдан авахаар шийдсэн шалтгаанаа тайлбарлахыг оролдсон. Тэрээр,- "зүгээр л авах гэсэн дээ биш", "илүү их мөнгө олохын тулд биш","Би өөрийнхөө хайрладаг хүн төрөлхтөнд туслахын тулд үүнийг хийсэн" гэж Маск бичжээ.

Өмнөх өдөр нь тэрээр өөрийн Twitter профайлыг Chief Twit болгон өөрчилж, Калифорниа мужийн Сан Франциско дахь компанийн төв байрыг өөрийн байршлаар тэмдэглэв.

Нэмж дурдахад тэрээр гартаа угаалтуур бариад компанийн төв оффис руу орж буй бичлэгээ нийтэлсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэж олон хүн гайхаж, олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид энэ нь "let that sink in” юу болж байгааг ухаарах гэж оролдох гэсэн утгатай, үгчилбэл "живэх" гэсэн утгыг илэрхийлж байна гэцгээж байв.

Илон Маск 4-р сард Твиттерийг авах хүсэлтэй байгаагаа зарласан. Дараа нь зарласан гүйлгээний дүн 44 тэрбум ам.доллар болсон байна. Хэсэг хугацааны дараа бизнесмэн, хуурамч аккаунтын тоо тодорхойгүй байгаа тул гэрээгээ зогсоож байгаагаа мэдэгдэж байв.

Дараа нь, долдугаар сарын эхээр Маск худалдан авалтаас татгалзаж байгаагаа зарлав. Тэрбумтны хэлснээр тус компани түүнд хүссэн мэдээллийг өгөөгүй гэсэн байна. Твиттер үүнийг татгалзсан хариу үйлдэл гэж үзээд шүүхээс худалдан авалтаа дуусгахыг Маскд үүрэг болгохыг шаарджээ. Бизнесмэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Аравдугаар сард Элон Маск олон нийтийн сүлжээг худалдан авах гэрээгээ дуусгахаар шийджээ. Шүүх түүнд аравдугаар сарын 28 хүртэл хугацаа өгсөн ажээ.

Сүүлд нэмэгдсэн