Anu.mn
Элон Маск "Биет зүйлд" хөрөнгө оруулахыг зөвлөж байна - Өндөр инфляцитай үед хөрөнгө оруул ...

Элон Маск "Биет зүйлд" хөрөнгө оруулахыг зөвлөж байна - Өндөр инфляцитай үед хөрөнгө оруулж болох 3 н биет хөрөнгийг нэрлэв

Tue Apr 19 2022
Элон Маск "Биет зүйлд" хөрөнгө оруулахыг зөвлөж байна - Өндөр инфляцитай үед хөрөнгө оруулж болох 3 н биет хөрөнгийг нэрлэв

Tesla Inc. (NASDAQ: TSLA) Гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сард твиттер хуудсандаа (NYSE: TWTR) дагалдагчдадаа инфляци өндөр байгаа үед "биет хөрөнгийг" эзэмшихийг зөвлөжээ.

Маск твиттер хуудсандаа зарчмын хувьд инфляци өндөр байгаа үед доллартай байснаас сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн дээр гэж жиргэжээ.

Мөн Маск Bitcoin, Ethereum, Doge зэрэг зооснуудыг эзэмшдэг бөгөөд зарахгүй гэж жиргэжээ.

Элон Маск Dogecoin-ээ (CRYPTO: DOGE) хадгалсаар байгаа нь криптовалютын үнэ түр зуурын огцом өсөлтөд нөлөөлсөөр байна.

Гэсэн хэдий ч Элон Маскийн мессежийн хамгийн чухал зүйл нь өндөр инфляцийн үед биет хөрөнгө нь ерөнхийдөө хамгийн найдвартай хөрөнгө оруулалт болдог талаар жиргэжээ.

Гуравдугаар сард инфляци сүүлийн 40 жилийн дээд цэгтээ хүрч байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд биет хөрөнгөөр ​​төрөлжүүлэх талаар бодох нь улам бүр чухал болж байна. Инфляци өндөр үед хөрөнгө оруулж болох гурван зүйлийг энд дурдъя.

Үл хөдлөх хөрөнгө

Элон Маск орон сууцтай болох талаар дурдсан ч ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгө нь өндөр инфляцитай жилүүдэд хөрөнгө оруулагчдад сайнаар нөлөөлдөг. Тодруулбал үл хөдлөх хөрөнгө, тариалангийн талбай гэх мэт.

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар оролдох нь яг одоо ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн боломжийн сонголт биш байж болох ч азаар үл хөдлөх хөрөнгийн хуваасан хувьцааг худалдаж авах боломж байгаа.

Хөрөнгө оруулагчид түрээсийн үл хөдлөх хөрөнгийн хувьцааг хамгийн бага үнээр худалдаж авах эсвэл тухайн улсын хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудад олон айлын орон сууцны томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах боломжтой.

Дүрслэх урлаг

Урлаг нь үеийн үед баялагаа хуримтлуулах түгээмэл арга байсаар ирсэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд S&P 500 индексийг давж, инфляци 3%-иас доошгүй жилүүдийн дундаж ханш 23.2%-иар өссөнийг бодоход гайхах зүйлгүй.

Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь зөвхөн хэт чинээлэг хүмүүст л боломжтой байсан. Гэсэн хэдий ч жижиглэнгийн хөрөнгө оруулагчид урлагийн үнэт бүтээлийн хувьцааг худалдаж авах сонголттой болсон.

Тариалангийн газар

Газар тариалангийн талбайн газар жил бүр 1 сая гаруй акраар хурдтайгаар хумигдаж байгаа бол дэлхийн хүнсний хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу газар тариалангийн талбайн үнэ цэнэ мэдэгдэхүйц нэмэгдэх магадлал өндөр харагдаж байна.

Сүүлд нэмэгдсэн