Элон Макс дэлхийн хамгийн баян хүн байхаа больж, түүнийг Оросын загвар өмсөгчийн хадам гүйцэж түрүүлэв
Fri Dec 09 2022
Францын нэрт бизнесмэн, мөн Оросын загвар өмсөгч Наталья Водяновагийн хадам аав Илон Маскийг гүйцэж, манай гарагийн хамгийн баян хүн болжээ. Үүнийг Forbes сэтгүүлээс гаргасан Real Time Billionaires тоо баримтаар нотолсон байна.
Ийнхүү арванхоёрдугаар сарын 7-ны үдээс хойш Louis Vuitton Moët Hennessy компанийн тэргүүн Бернард Арно дэлхийн хамгийн баян хүн болжээ. Түүний хөрөнгө 184,7 тэрбум долларт хүрч, харин Илон Маскийнх 184,5 тэрбум доллар байсан бол 12-р сарын 8-ны өглөө Арногийн хөрөнгө 186,3 тэрбум болж, Маскийнх 185,4 тэрбум доллар болсон байна.
2021 оны хавар Маскийн хөрөнгө 219 тэрбум ам.долларт хүрч, Forbes сэтгүүлд нийт хөрөнгө нь 171 тэрбум доллараар үнэлэгдэж байсан Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцэж түрүүлснээр Форбесын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байсан гэж ВВС бичжээ.
Тэр үед Францын бизнесмэн Бернар Арно гуравдугаар байрт орж байв. Тэрээр анх 2020 онд эхний гуравт орж ирсэн бөгөөд үүний дараа, Арногийн гэр бүлийн хөрөнгө Форбес сэтгүүлийн үнэлгээгээр хоёр дахин буюу 76-аас 158 тэрбум доллар болж нэмэгджээ.
LVMH бол Францын тансаг зэрэглэлийн конгломерат юм. Тус компани нь 1987 онд Louis Vuitton болон Moët Hennessy загварын ордон нэгдсэний үр дүнд байгуулагдсан бөгөөд одоогоор 75 тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэж байна. 2021 онд LVMH нь Европын хамгийн үнэ цэнэтэй компаниар тодорсон. Тус бизнесийг Арногийн гэр бүл удирддаг.
Нэмж дурдахад Бернард Арногийн хүү Антуан Арно нь, Оросын супер модель Наталья Водяновагийн нөхөр юм. Тэд 2011 оноос хойш үерхэж, 2020 онд хуримаа хийсэн юм. Наталья, Антуан нар Максим, Роман гэдэг хоёр хүүтэй болсон байна.








