Джо Байден: Путины түрэмгийлэл Европыг НАТО-д нэгтгэж байна
Sun May 29 2022
АНУ-ын Ерөнхийлөгч Джо Байден баасан гарагт Тэнгисийн явган цэргийн Мемориал цэнгэлдэх хүрээлэнд, Аннаполисын (Мэриленд муж) тэнгисийн цэргийн академийн төгсөгчидөд хандан хэлсэн үгэндээ, Орос улс Украйнд түрэмгийлэл явуулж, Хятад далайд нөлөөллөө тэлэх оролдлого хийж ардчилсан чөлөөт нийгэмд заналхийлэл учирч буй энэ үед “Та бүхэн бол манай ардчиллынтөлөөлөгчид, хамгаалагчид болох хүмүүс юм”.
Оросын Украйнд явуулж буй түрэмгийлэлд Барууны улсуудын үзүүлж буй хариу үйлдлүүд нь, дэлхий ертөнц газар зүйн байршлаараа бус, “нэгдмэл зорилго, үнэ цэнэтэй зүйлс”-ийнхээ хүрээнд нэгдэн нягтарч болохыг харууллаа. Путин энэ үйлдлээрээ европыг саармагжуулахыг зорьсон боловч, харин эсрэгээрээ европыг НАТО-д нэгтгэлээ. Та бүхэн дэлхийн хамгийн том, хамтын орнуудын цэргийн эвслийн хамгийн орчин үеийн зэвсэг, технологуудыг эзэмшиж удирдах болно, ялангуяа Энэтхэгийн далай, Номхон далайн бүсэд, “Өмнөд хятадын тэнгис дэх усан замыг чөлөөтэй байлгах”, “Олон улсын усан замын дүрмийг хамгаалах” –д зүтгэх болно. Энэхүү зарчимууд нь дэлхийн эдийн засаг, тогтвортой байдлын үндэс суурь бөгөөд та бүхэн, Европын холбоотон улсууд болон, Энэтхэг-Номхон далайн холбоотон улсуудыг нэгтгэхэд туслах юм гэжээ.

Мөн төгсөгчидийг цар тахлын хэцүү хүнд үеийг амжилттай даван гарсаныг нь тэмдэглээд, эртнээс тогтсон уламжлалын дагуу сурах хугацаандаа жижиг зөрчил гаргаж шийтгэгдсэн төгсөгчидөд ”өршөөл” үзүүлжээ. Энэхүү нэр хүндтэй сургуулийн төгсөгч, Бүгд найрамдах намаас дэвшиж байсан сенатч, тус академийн цэцэрлэгт оршуулагдсан Джон Маккейны дурсгалд зориулан үг хэлж хүндэтгэл үзүүлсэн байна.








