Anu.mn
Дуудлага худалдаагаар огт задраагүй хайрцагтай эхэн үеийн iPhone 60,000 доллараар зарагджэ ...

Дуудлага худалдаагаар огт задраагүй хайрцагтай эхэн үеийн iPhone 60,000 доллараар зарагджээ

Sun Feb 26 2023
Дуудлага худалдаагаар огт задраагүй хайрцагтай эхэн үеийн iPhone 60,000 доллараар зарагджээ

Үйлдвэрийнхээ битүүмжилсэн хайрцагтай нэгдүгээр үеийн iPhone, дуудлага худалдаагаар 63,356.40 доллараар зарагдсан нь, анхны үнээсээ 100 дахин өндөр үнэ хүрчээ. Уг гар утас 2007 онд нэгэн эмэгтэйд бэлгэнд ирсэн бөгөөд тэрээр хуучин утаснаасаа салахыг хүсээгүй тул огт задлаагүй байсан гэж USAToday мэдээллээ.

Задлаагүй хайрцагтай 2007 оны энэ утас, LCG дуудлага худалдаанд.хоёрдугаар сарын 2-нд  тавигдсан. Эхний үнэ 50 мянган ам.доллараар эхэлсэн уг утсанд, нийт 27 хүн санал тавьсан бөгөөд  2-р сарын 19-нд зарагджээ.

2007 онд, уг утас худалдаанд гарсан зун Гринийг, PetSmart-д менежментийн ажилд орох үед нь бэлэг болгон өгч байжээ. Тухайн үед Грин,  Verizon-тай гурван утасны шугамтай байсан бөгөөд зөвхөн AT&T л iPhone ашигладаг байсан. Тэгээд ч, гэрээгээ цуцлахын тулд өндөр төлбөр төлөхөөс зайлсхийж, мөн шинэ утаснаасаа салахыг хүсээгүй тул уг утсаа задлахгүйгээр, мөн эвдэрч гэмтэхээс сэргийлэн цэмбэн хувцсанд ороож хадгалжээ. Гэвч тэрээр eBay-д 10,000 доллараар зарагдсан өөр нэг оригинал, онгойлгоогүй iPhone-ийн тухай сонсоод дуудлага худалдаанд оруулах талаар бодох болсон байна.

Ингээд  2019 онд анх энэхүү утсаа үнэлгээнд оруулж, 4 ГБ биш 8 ГБ, мөн анхны хайрцагтайгаа байгаа ч 5000 доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр, -"Бурхан минь, надад эх нь байгаа юм шиг байна" гэж бодоод хүү рүүгээ залгаж, задлаагүй минь баталгаатай эсэхийг шалгаад өгөөч” гэж гуйж байсан гэж ярьсан байдаг. Харин одоо 15 жилийн дараа тэрээр 63 мянган доллараар илүү үнэд хүргэн заржээ.

Сүүлд нэмэгдсэн