Dollar Tree дэлгүүрийн маш хямд ч, үнэтэй харагддаг эд зүйлс
Sat May 06 2023
Walmart болон бусад дэлгүүрүүдээс эд зүйлс худалдаж авах үнийн дүнгээр, эдгээр дэлгүүрүүдээс хамаагүй их зүйлийг худалдаж авах боломжтой бөгөөд үнэтэй харагдах, ердөө 1 долларын үнэтэй гэр ахуйн өдөр тутмын хэрэглээний зүйлсийг худалдан авч хэмнэлт гаргах шиг сайхан зүйл байх уу? Гар урлалын материал нөөцлөх, бэлэг худалдаж авах эсвэл гэр орноо гоёх, засал чимэглэлээ шинэчлэхийг хялбар болгох тодорхой эд хэрэгслүүд болон тэдгээрийн үзэмж, чанар, үнийн талаар Yahoo мэдээлэв.
Чимэглэлийн наалдамхай тууз
DealNews-ийн Жюли Рамхольд, -“Dollar Tree-д байгаа 1.25 долларын үнэтэй, гоёл чимэглэлийн туузны таван боодол иж бүрдэл нь, бусад гар урлалын дэлгүүрүүдэд байдгаас сайхан харагдах боловч үнэ нь хамаагүй хямд. Үүнтэй төстэй багц, зарим дэлгүүрт найман боодол нь 10 доллар байдаг."
Зургийн гоёмсог жааз
Найз нөхөд болон гэр бүлийн гишүүддээ зориулж, зургийг нь жаазлаж бэлэглэх нь, их мөнгө зарцуулах шаардлагагүй гайхалтай бэлэг юм. Dollar General нь 4x6" хэмжээтэй /10х15см/ жаазыг 1.50 доллараар, илүү том хэмжээтэйг 2 доллараар тус тус санал болгодог.
Бурбон дарсны хундага
Эдгээр хундагууд их гоёмсог, нэг ширхэг нь ердөө 1.25 долларын үнэтэй. Дөрөв эсвэл зургаан ширхэгийг худалдаж аваад, үнэтэй болор савтай хослуулж иж бүрдэл болгон ашиглах эсвэл сайхан бэлэг болгож болох юм.
Шар айрагны аяга
Пабуудад хэрэглэдэг аягуудаас ялгарахааргүй атлаа мөнгийг тань хэмнэнэ. Бага мөнгө зарцуулсныг тань хэн ч мэдэхгүй.
Чимэглэлийн гоёмсог таваг, тавиур
Dollar Tree-д, гэр орон, орчин нөхцөлд тань тав тух, гоёмсог байдал нэмэх маш олон янзын төрлүүд байна. Хуванцар ч байдаг, гэхдээ металл, модоор хийсэн нь үнэтэй харагддаг.
Disney бэлгийн уут
Walmart гэх мэт дэлгүүрүүдтэй харьцуулахад Диснейн сэдэвт бэлгийн уут хямд. Жишээлбэл, Dollar General-д том хэмжээтэй Paw Patrol бэлгийн уут нэг бүр нь 1 доллар бол, Walmart-д 6.98 долларын үнэтэй байдаг.
Кофены аяга
Энэ дэлгүүрээс үнэхээр сайхан кофены аягыг олох боломжтой. Өөр газар 5 долларын үнэтэй шаазан аяганууд энд 1$ байдаг. Та сайхан бэлэг хайж байгаа бол эсвэл кофе шоп ажиллуулах гэж төлөвлөж байгаа бол эдгээр аягануудыг заавал үзээрэй.
Төрөл бүрийн шилэн сав суулга
Дарс, шампанск, маргаритад зориулсан маш сайхан шилэн эдлэлүүд байдаг. Бүх зүйл ердөө нэг долларын үнэтэй тул, худалдаж аваад сайхан иж бүрдэлтэй болох боломжтой.
Ханын чимэглэл
Та угаалгын өрөөгөө чимэглэх зүйлс эсвэл гал тогооны сэдэвтэй ханын чимэглэл хайж байгаа бол энэ дэлгүүрийн олон төрлийн бүтээгдэхүүнийг сонирхоорой.
Гелэн бөмбөлөг
Баяр ёслол, үдэшлэгт зориулсан гелээр дүүргэсэн гоёмсог бөмбөлөгт 50 доллараас илүү мөнгө үрэхийг хүсэхгүй байгаа бол энэ дэлгүүрийг зориорой. Сонголт нь хязгаарлагдмал байж болох ч та маш их хэмнэх боломжтой. Бусад дэлгүүрт 3.99 доллар байдаг бол, харин энэ дэлгүүрт 1 долларын үнэтэй байдаг.








