Anu.mn
Dodge цаашдаа Charger болон Challenger машинуудаа үйлдвэрлэхээ болих нь.

Dodge цаашдаа Charger болон Challenger машинуудаа үйлдвэрлэхээ болих нь.

Wed Aug 17 2022
Dodge цаашдаа Charger болон Challenger машинуудаа үйлдвэрлэхээ болих нь.

2023 оноос Америкийн домогт, булчинлаг Charger болон Challenger авто машинуудын үйлдвэрлэлээ зогсоохоор болж байгаа талаар Dodge компани мэдэгджээ. Эдгээр загваруудыг цахилгаан авто машин орлох юм.

Dodge-ын толгой компани болох Stellantis энэ Даваа гарагт, Dodge Charger ба Dodge Challenger-ын үйлдвэрлэлийг 2023 оны 12-р сараас бүрэн зогсоох болсноо зарласан байна. Ирэх жил алдарт загваруудын сүүлийн худалдаанд зориулж дурсгал болгох үүднээс Dodge долоон тусгай загваруудыг худалдаанд гаргах бөгөөд энэ нь тэдний "Last Call" болох юм.

Худалдан авагчид Demon, Hellcat, Redeye, Scat Pack, Shaker, Jailbreak зэрэг загваруудыг сонгон авах боломжтой бөгөөд сүүлийн 7 дах загварын талаарх мэдээллийг энэ 11-р сард компани танилцуулах юм.

Голландын автомашин үйлдвэрлэгч Stellantis нь компанийнхаа цаашдын үйлдвэрлэлээ цахилгаан машинд хандуулна гэж төлөвлөж байгаа талаар мэдэгдэж байна.
Stellantis-ын Dodge брэндийн гүйцэтгэх захирал Тим Кунискис, “Бид нэг эриний төгсгөлийг тэмдэглэж байна. Мөн бид брэнддээ үнэнчээр шинэ гэгээлэг, ирээдүйн цахилгаан машины эринийг эхлүүлж байна” гэж мэдэгдэлдээ дурьджээ.

Stellantis нь мөн Jeep болон Chrysler-ийг эзэмшдэг байна.

Stellantis, энэ сарын эхээр Michigan, Indiana, Toronto дахь үйлдвэрүүддээ 99 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж hybrid-electric моторын үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж байгаа ба Samsung-тай хамтран 2,5 тэрбум ам.долларын цахилгаан машины зай хураагуурын үйлдвэрийг Indiana мужийн Kokomo-д байгуулах болжээ.

Dodge энэ 7 хоногт шинэ цахилгаан автомашины загваруудын танилцуулгаа гаргах талаар CBS-ийн MoneyWatch мэдэгдсэн байна.

Булчинлаг гэж нэрлэгддэг Charger болон Challenger автомашинууд нь 1950-аад оноос худалдаалагдаж эхэлсэн бөгөөд өндөр хүчин чадалтай хөдөлгүүр ба спортлог загвараараа алдартай билээ. Мөн түүнчлэн хурдтай болгох зорилгоор, автомашины их биеийг хөнгөн байлгахын тулд 2 хаалгатайгаар үйлдвэрлэдэг байна. Америкчууд иймэрхүү булчинлаг автомашинуудыг 1960-аад оноос ихэд сонирхож худалдаж авч эхэлсэн бөгөөд мөн бусад компаниудын Pontiac GTO, Ford Mustang болон Plymouth Road Runner зэрэг машинууд үүнд багтдаг байна.

Эх сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн