Anu.mn
Delta Air Lines, Детройтын нисэх онгоцны буудалд харж буй хүн бүрт өөр өөр мэдээллийг хару ...

Delta Air Lines, Детройтын нисэх онгоцны буудалд харж буй хүн бүрт өөр өөр мэдээллийг харуулдаг "ирээдүйн дэлгэц"-ийг суулгажээ.

Sun Jul 10 2022
Delta Air Lines, Детройтын нисэх онгоцны буудалд харж буй хүн бүрт өөр өөр мэдээллийг харуулдаг "ирээдүйн дэлгэц"-ийг суулгажээ.

Үрчийсэн онгоцны тасалбараа хаяж, самбар дээрх олон мянган нислэгийн мэдээлэл дунд өөрийнхөө нислэгийн мэдээллийг хайхаа болих цаг иржээ. Delta хэрэглэгчиддээ хүн тус бүрт ганцаарчилсан нислэгийнх нь мэдээллийг харуулах технологи ашиглаж эхэлсэн талаар Business Insider мэдээлэв.

Delta компани, Калифорнид төвтэй Misapplied Sciences стартаптай хамтран, Мичиган мужын Детройт хотын нисэх онгоцны буудалд, олон аялагчдад нислэгийн талаарх хувийн мэдээллийг нэгэн зэрэг харуулах , футурист буюу ирээдүйн технологи ашигласан нислэгийн мэдээллийн дэлгэцийг суурилуулаад байна.

Parallel Reality Experience буюу “Зэрэгцээ бодит байдал" гэж нэрлэгдсэн энэхүү дэлгэц дээр 100 хүртэл хүн нэг дор өөр өөр өгөгдлийг харах боломжтой. Дэлгэц нь зорчигч бүрт “Gate” дугаар, явах цаг, явах чиглэл, тэр ч байтугай тэнд очиход хэр хугацаа шаардагдахыг харуулдаг.

Аюулгүй байдлын системээр дамжин өнгөрсний дараа, энэхүү дэвшилтэт үйлчилгээг ашиглаж болох Parallel Reality Experience-ийн киоск байрлана. Misapplied Sciences компанийн гүйцэтгэх захирал Альберт Энжай, “дэлгэц нь ашиглаж үзэх, туршлагад оролцохыг хүсэхгүй байгаа зорчигчдод ажиллахгүй, мөн онгоцны буудлаар явж байгаа хүнийг тодорхойлохгүй. “Зэрэгцээ бодит байдал”-ын дэлгэцийг алгассан хүмүүс зүгээр л энгийн самбарыг харах ба хамааралтай мэдээлэл нь харагдахгүй, мөн өөр хэн нэгнийхийг харах боломжгүй. Зорчигчид тасалбараа сканнердах, уншуулах эсвэл Delta-гийн нүүр царай таних дижитал системийг ашигланүүнийг ашигладаг” гэж ярьжээ.
Delta нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Грег Форбес, "Таны хувь хүн ба, байр байдал хоёрын хооронд холбоо үүссэнээр хөдөлгөөнт камер таны дүрсийг дагана. Энэ нь таны мэдээллийг аль чиглэлд чиглүүлэхийг дэлгэцэнд мэдээлж, таныг тухайн орон зайд шилжих хөдөлгөөн хийх үед таны байршлыг хянаж, мессеж нь таныг дагаж байдаг" гэж уг технологийг тайлбарласан бөгөөд дэлгэц дээрх пиксел бүр хэдэн арван мянган чиглэлд өөр өөр өнгийн гэрлийг ялгаруулж чаддаг тул нэг хүн нэг өнгийг мэдэрч байхад түүний хажууд байгаа хүн өөр өнгийг харж чадна гэж тус компани мөн мэдэгджээ.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр уг технологи нь зөвхөн дэлгэцийн урд байрлах харах хэсэгт ажилладаг тул зорчигчийг тухайн бүсээс гармагц мэдээлэл нь устдаг. Дахиад харах шаардлага гарвалParallel Reality Experience рүү орж дахин эхлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Дэлгэцийг одоогоор зөвхөн Детройт (Мичиган) хотын нисэх онгоцны буудалд ашиглаж байна. Forbes сэтгүүл, Альберт Энжай нар энэ технологийг, "Энэ бол мөсөн уулын зөвхөн орой, энэ бол ирээдүй ямар байх талаархи төсөөлөл юм" гээд, үүнийг Sky Club амралтын өрөөнөөс эхлээд цэнгэлдэх хүрээлэн, бусад зугаа цэнгэлийн газрууд болон өөр олон төрлийн газруудад хэрэглэж болох өргөжин тэлэх хэрэглээ хэмээн харж байгаа аж.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн