Дэлхийн хамгийн өндөр эр, хамгийн жижигхэн эмэгтэйтэй уулзжээ
Sun Feb 25 2024
Дэлхийн хамгийн өндөр хүн хоёр дахь удаагаа, дэлхийн хамгийн намхан эмэгтэйтэй уулзаж, энэхүү хоёр дахь уулзалт нь эхнийхээс дутахааргүй цочирдуулсан үйл явдал болсон гэж TheSun мэдээлэв.
41 настай Султан Косен, 30 настай Жиоти Амге нар хоёрдугаар сарын 19-нд Калифорнид уулзжээ. Туркийн Косен нь 2м 51см өндөртэй дэлхийн хамгийн өндөр хүн бөгөөд түүхэнд 2м 40см ба түүнээс дээш өндөртэй хүн бүртгэгдсэн 10 тохиолдолын нэг юм.
Харин Энэтхэгийн Амге, дэлхийн хамгийн намхан эмэгтэй бөгөөд түүний өндөр 62.8 см, жин нь 5.2 кг буюу хоёр настай хүүхдийн дундаж жингээс ч бага юм.
Косэн, Амгэ хоёр 2011 онд Гиннесийн номд нэрээ бүртгүүлж байжээ.
Амгэгийн жижиг бие нь, ахондроплази буюу өсөлтийг зогсоодог одойжилтын хэлбэрийн өвчлөлтэй холбоотой. Харин Косений хэт өсөлт нь, хавдраас үүдэлтэй гипофизын гигантизм гэж нэрлэгддэг эмгэг үүссэнтэй холбоотой юм. Тэр 10 настайдаа огцом өсч эхэлжээ.
Хоёр дээд амжилтын эзэд 2018 онд, Египетийн Соёл, аялал жуулчлалын яамнаас өгсөн түүхэн дурсгалт газруудаар аялах урилгын ачаар анх уулзсан юм.
Гизагийн пирамидуудын дэргэд хийсэн зураг авалт, дэлхийн хүмүүсийн дундах хамгийн их өндрийн зөрүүг харуулсан бөгөөд Амге ойролцоогоор Косений өвдөг хавьд нь хүрч байв.
Харин энэ уулзалтын үеийн шинэ зурган дээр, сууж байгаа Косены өвөр дээр нь зогсох Амгэ зөвхөн эгмэнд нь хүрч байгааг нь харуулсан байна.
Косен Гиннесийн номд өгсөн ярилцлагадаа, түүний өндөртэй холбоотой бэрхшээлүүдийн нэг бол таарах хувцас, гутал хаанаас олох вэ гэдаг асуудал гэж онцолж байжээ.Тэрээр нэг удаа дэлхийн хамгийн том хөлний дээд амжилтыг эзэмшиж байсан юм /36 см/. Мөн хэт өндөр учраас сургуульд суралцахад хүндрэлтэй байсан, Галатасарай сагсан бөмбөгийн багтай гэрээ байгуулсан ч тоглоход хэтэрхий өндөр гэж хасагдаж байсан гэж ярьжээ.Тэрээр ийнхүү дэлхийн дээд амжилт эзэмшин алдаршисан нь, түүнд өсөлтийн процессыг нь зогсоох, амийг нь аврах мэс засал хийлгэхэд тус болсон ажээ.Энгийн оврын машинд багтах нь түүнд маш хэцүү байдаг байна.
Амгегийн хувьд загвар гаргаж, оёж, бүтээх маягаар шийддэг. Түүний хувцас, гоёл чимэглэл, таваг, сав суулга хүртэл захиалгаар хийгддэг, учир нь энгийн эд зүйлс түүнд хэтэрхий том байдаг. Тэр энгийн сургуульд сурдаг байсан бөгөөд тусгай жижиг ширээ, сандалтай байв. Амге мөн дэлхийн хамгийн намхан жүжигчин гэсэн цолтой. Тэрээр “American Horror Story” киноны дөрөвдүгээр ангид Ма Петитийн дүрд тоглосон юм.
Амге анхаарал татах дуртай. “Хүмүүс намайг таньж, бүгд надтай зургаа авахуулахыг хүсдэг. Энэ нь надад таашаал өгдөг" гэж ярьжээ.
Амгегээс ялгаатай нь, Косений өндөр нь амьдралд нь тэр бүр тус болж байгаагүй юм. Тэрээр, "Охин олох маш хэцүү. Тэд ихэвчлэн надаас айдаг. Харин одоо би алдартай болсон болохоор олон охидтой танилцана гэж найдаж байна. Миний мөрөөдөл бол гэрлэх." гэж 2011 онд ярьж байсан юм. Харин 2013 оны 10-р сард Косен 1 м 70 см өндөр Мерва Диботой гэрлэж, 2016 онд "Боломжгүй зүйлд хүрэх нь" кинонд дэлгэцийн анхны дүрээ бүтээжээ.








