Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн дээд ба доод давхаруудын цаг зөрүүтэй байдаг.
Sun May 29 2022
Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн дээд ба доод давхаруудын цаг зөрүүтэй байдаг.
Энэ барилгын дээд давхарын суугчидын цаг, доор байгаа хүмүүсийнхээс өөр байдаг гэж Insider мэдээлжээ. Архитекторч Стефан Эл дэлхийн тэнгэр баганадсан өндөр барилгууд хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар, тэр дундаа хамгийн өндөр барилга болох Бурдж Халифа оршин суугчиддаа ямар нөлөө үзүүлдэг талаар судалснаа Supertall номондоо бичжээ. 828 метр буюу 2716,5 фут өндөр Бурдж Халифа барилга нь Эмпайр-Стейт барилгаас хоёр дахин өндөр бөгөөд энэ барилгын орой дээрээс арабын цөлийн хязгааргүй уудмыг харж болох ба дээд давхрын хүмүүс нар жаргахыг доор байгаа хүмүүсээс хэдэн минутаар хоцорч хүлээж авдаг. Энэ зөрүү нь мусульман шашинтнуудад нар жаргах үеийн мөргөл хийх үед анзаарагддаг бөгөөд бусдаасаа хэдэн минут хоцорч үйлдэх болдог байна. Тиймээс Дубайн шашны томчууд, энэ барилгын 80-с дээш давхарынхан Рамаданы мацгаа 2 минутын хойно, 150-с дээш давхарт оршин суугчид 3 минутын дараа тайлах ёстой гэж тогтоосон байдаг. Энэ барилга орон нутгийн цаг агаарын мэдээллээс гадуур оршдог бөгөөд маш өндөр барилга учраас барилгын дээд талын хагас үүлнээс дээш байдаг тул доор бороо орж байхад дээд давхарын суугчид үүнийг мэддэггүй. Дээд давхаруудын гадна температур газар дээрхээс Фаренгейтын 11 градус /6С/-р доош байдаг. Дээш өгсөх тусам сэрүүсч, сэрүүцүүлэгч төхөөрөмжүүд нь цөөрч байдаг талаар мөн гэж бичжээ.
Эх сурвалж: www.forumdaily.com/burdzh-xalifa-nastolko-vysoka-chto-na-ee-verxnix-i-nizhnix-etazhax-raznoe-vremya-kak-takoe-vozmozhno/








